• Share : 2
  • Уншсан : 21666
  • 11 сарын 28

Банк

Мөнгөө банкинд хадгалуулах нь мөнгө хадгалах хамгийн аюулгүй хэлбэр юм. Хэрэв та мөнгөө гэртээ хадгалвал хулгайд алдах, галд шатах зэрэг аюултай.

 

Банкуудын үйл ажиллагааг Монголбанк зохицуулдаг. Хэрэв таны харилцагч банк дампуурвал та Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпорациас 20.0 сая төгрөг хүртэл хэмжээний мөнгийг нөхөн авах эрхтэй байдаг.

 Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд [Хадгаламжийн Даатгал] дарж үзнэ үү.

 

Мөнгөө банкинд хадгалуулахын тулд та банкинд данс нээлгэх хэрэгтэй. Банкны хэд хэдэн төрлийн данс байдаг.

 

Харилцах дансны талаар уншъя гэвэл энд [Харилцах данс], хадгаламжийн дансны талаар мэдэхийг хүсвэл энд [Хадгаламжийн данс] дарна уу.

 

Монголбанкаас тусгай зөвшөөрөл авсан,  банкны үйл ажиллагаа явуулах эрх бүхий банкуудын жагсаалтыг энд [https://mongolbank.mn/listfinstability.aspx?id=wadd] дарж харна уу.

 

Харилцах дансыг ямар зорилгоор ашиглаж болох вэ?

Харилцах дансыг та дараах гүйлгээнд ашиглаж болно. Үүнд: 

  • Өөрийн дансаар төлбөр хүлээн авах;
  • Өөрийн данс руу чекээр төлбөр хийх;
  • Дебит карт ашиглан АТМ-с бэлэн мөнгө авах;
  • Дебит картаа ашиглан бараа үйлчилгээний төлбөр хийх;
  • Төлбөр төлөх захиалгат шилжүүлгийн үйлчилгээ нээлгэx;
  • Төлбөр төлөх болон хувь хүмүүст мөнгө шилжүүлэхийн тулд чек бичиx;
  • Телефон болон цахим банкны үйлчилгээг ашиглан мөнгө шилжүүлэх;
  • Дансанд байгаа мөнгөнөөс илүү их хэмжээний мөнгийг тохиролцсон хэмжээнд зарцуулах овердрафт эрх нээлгүүлэх.

 

Хадгаламжийн данс гэж юу вэ?

Хадгаламжийн данс нь харилцах данснаас илүү өндөр хүүг санал болгодог данс юм. Хугацаатай хадгаламжийн дансны хугацаа дуусахаас өмнө мөнгө авахгүй байхыг хичээгэрээй. Хэрэв хугацаанаас нь өмнө хадгаламжаасаа мөнгө авбал, гэрээнд заасан хүүг бууруулж тооцдог. 

 

Ямар төрлийн данс нээлгэхээ шийдэх

Харилцах данс нээлгэх үү? Хадгаламжийн данс нээлгэх үү? Хоёуланг нь зэрэг нээлгэх үү? гэдэг нь танд хэзээ мөнгө хэрэгтэй болохоос шалтгаална. Ихэнх харилцах данснаас мөнгийг хүссэн үедээ авч болдог. Хэрэв танд мөнгө нэн даруй хэрэггүй бол та мөнгөө өндөр хүүтэй, хугацаатай хадгаламжийн дансанд хадгалуулж болно.

 

Банкинд данс нээлгэх

Та ямар банкинд, ямар төрлийн данс нээлгэхээ шийдсэний дараа тухайн банкинд данс нээж өгөхийг хүссэн өргөдөл бөглөнө.

Банкинд данс нээлгэх зааварыг энд [Банкинд хэрхэн данс нээлгэх вэ?] дарж үзнэ үү.

 

Банкны данс

Банкны үндсэн хоёр төрлийн данс байдаг. Үүнд:

  • Харилцах данс – та дансандаа мөнгө хүлээж авч болно (та өөрөө, эсвэл, хэн нэг нь таны данс руу мөнгө хийж болно); бэлэн мөнгө авах мөн бусдад төлбөр хийж болно.
  • Хадгаламжийн данс – харилцах данснаас илүү өндөр хүү олгодог данс юм.

 

Харилцах дансны талаар дэлгэрэнгүй уншъя гэвэл энд [Харилцах данс], хадгаламжийн дансны талаар уншъя энд [Хадгаламжийн данс] дарж үзнэ үү.

 

Банкуудыг харьцуулан судлах нь

Аливаа банкинд данс нээлгэхийн өмнө гэрээний нөхцөл, тэр дундаа банкны шимтгэл, хураамжийн талаар судалж мэдэх хэрэгтэй. Банкууд хоорондоо ялгаатай үйлчилгээг санал болгодог тул аль нь танд илүү ашигтай вэ? гэдгийг сонгохын тулд сайн судалж үзэх нь зөв. Банкуудын гэрээний нөхцөлийг хооронд нь харьцуулах хэрэгтэй.

 

Харилцах данс нээлгэхэд юуг анхаарах талаар энд [Харилцах Данс гэсэн хэсгийн Банкуудыг харьцуулан судлах нь гэсэн хэсэгт] дарж үзнэ үү. 

 

Хадгаламжийн данс нээлгэхэд юуг анхаарах талаар энд [Хадгаламжийн Данс гэсэн хэсгийн Банкуудыг харьцуулан судлах нь гэсэн хэсэгт] дарж үзнэ үү. 

 

 

Овердрафт

.Овердрафт гэж дансанд байгаа мөнгөнөөсөө илүү мөнгө зарцуулахыг зөвшөөрсөн эрх бөгөөд харилцах дансаараа дамжуулан банкнаас мөнгө зээлж буй нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, та дансандаа мөнгөгүй байсан ч банкнаас тогтоосон хязгаарын дотор зарлагын гүйлгээ хийж болох эрх юм. Таны дансан дахь мөнгөнөөсөө илүү зарцуулсан мөнгөнөөс банк хүү тооцож авна. Овердрафтаар авсан мөнгөний хүү энгийн зээлийн хүүнээс ихэвчлэн өндөр байдаг.

 

Дансны хуулгаа шалгаж үзэх

Хэрэв та банкинд мөнгөтэй бол дансны хуулгаа авах тоолондоо таны орлого, зарлагатай таарч буй эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Үүний тулд та өөрөө орлого, зарлагаа бичиж тэмдэглэдэг байх нь чухал. Хэрэв дансны хуулга таны бүртгэлтэй тохирохгүй бол банкнаас лавлаж асуугаарай.

 

Татвар төлөх

Хадгаламжийн хүүний орлогыг та татварын тайландаа тусгах ёстойгоо санаарай.

 

Харилцах данс

Харилцах данс нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг данс юм. Та харилцах дансаа ашиглан мөнгө хүлээж авах, мөнгө шилжүүлэх, данснаасаа бэлэн мөнгө авах боломжтой.  Та өөрийн харилцах дансны үлдэгдэл, гарсан орлого, зарлагын гүйлгээг  интернет болон гар утсаа ашиглан шалгаж болохоос гадна харилцагч банкны салбар дээр очиж шалгаж болно.

 

Харилцах дансыг ямар зорилгоор ашиглаж болох вэ?

Харилцах дансыг та дараах гүйлгээнд ашиглаж болно. Үүнд: 

  • Өөрийн дансаар төлбөр хүлээн авах;
  • Өөрийн данс руу чекээр төлбөр хийх;
  • Дебит карт ашиглан АТМ-с бэлэн мөнгө авах;
  • Дебит картаа ашиглан бараа үйлчилгээний төлбөр хийх;
  • Төлбөр төлөх захиалгат шилжүүлгийн үйлчилгээ нээлгэx;
  • Төлбөр төлөх болон хувь хүмүүст мөнгө шилжүүлэхийн тулд чек бичиx;
  • Телефон болон цахим банкны үйлчилгээг ашиглан мөнгө шилжүүлэх;
  • Дансанд байгаа мөнгөнөөс илүү их хэмжээний мөнгийг тохиролцсон хэмжээнд зарцуулах овердрафт эрх нээлгүүлэх.

 

 

Харилцах данс нээлгэх

Харилцах данс нээлгэхийн тулд та 18 нас хүрсэн байх ёстой. Банк данс нээхдээ таны баримт бичиг (иргэний үнэмлэх), оршин суугаа хаяг, гарын үсгийн баталгаа шаарддаг. Мөн овердрафт эрх нээлгэх боломжтой харилцах данс нээхдээ таны зээлийн үлдэгдлийг шалгадаг.

Банкинд данс нээлгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд [Банкинд данс хэрхэн нээлгэх вэ?] дарж үзнэ үү.

 

Банкуудыг харьцуулан судлах нь

Аливаа банкинд данс нээлгэхийн өмнө гэрээний нөхцөл, тэр дундаа банкны шимтгэл, хураамжийн талаар судалж мэдэх хэрэгтэй. Банкууд хоорондоо ялгаатай үйлчилгээг санал болгодог тул аль нь танд илүү ашигтай вэ? гэдгийг сонгохын тулд сайн судалж үзэх нь зөв. Банкуудын гэрээний нөхцөлийг хооронд нь харьцуулах хэрэгтэй.

Мөн бусад хүчин зүйлсийг анхаарч үзэх нь зүйтэй. Үүнд:

  • Тухайн банкны байршил (таны ажил, гэрт ойрхон эсэх)
  • Тухайн банк интернет болон телефон банкны үйлчилгээ үзүүлдэг эсэх (хэрэв танд чухал бол)
  • Тухайн банкны үйлчилгээний талаарх таны итгэдэг хүмүүсийн бодол гэх мэт.

 

 

Банкинд данс нээлгэх

Та банкинд мөнгө хадгалуулахын тулд данс нээлгэх хэрэгтэй болно. Хэд хэдэн төрлийн данс байдаг.

Харилцах дансны талаар дэлгэрэнгүй уншъя гэвэл энд [Харилцах данс], хадгаламжийн дансны талаар мэдэхийг хүсвэл энд [Хадгаламжийн данс] дарж үзнэ үү.

 

Ямар төрлийн данс нээлгэхээ шийдэх

Харилцах данс нээлгэх үү? Хадгаламжийн данс нээлгэх үү? Хоёуланг нь зэрэг нээлгэх үү? гэдэг нь танд хэзээ мөнгө хэрэгтэй болохоос шалтгаална. Ихэнх харилцах данснаас мөнгийг хүссэн үедээ авч болдог. Хэрэв танд мөнгө нэн даруй хэрэггүй бол та мөнгөө өндөр хүүтэй, хугацаатай хадгаламжийн дансанд хадгалуулж болно.

 

Банкинд данс нээлгэх

Та ямар банкинд, ямар төрлийн данс нээлгэхээ шийдсэний дараа тухайн банкинд данс нээж өгөхийг хүссэн өргөдөл бөглөнө.

Банкинд данс нээлгэх зааварыг энд [Банкинд хэрхэн данс нээлгэх вэ?] дарж үзнэ үү. 

 

Хэрэв та хэн нэгэн хүнтэй хамтарч данс нээлгэхийг хүсвэл (ийм хэлбэрийн дансыг хамтарсан данс гэдэг), данс эзэмших хоёр хүн хоёулаа өргөдөл бөглөж, бичиг баримтаа үзүүлнэ.

Банк данс нээхдээ таны баримт бичиг (иргэний үнэмлэх), оршин суугаа хаяг, гарын үсгийн баталгаа шаарддаг.

Мөн овердрафт эрх нээлгэх боломжтой харилцах данс нээхдээ таны зээлийн үлдэгдлийг шалгадаг.

Банкинд данс нээлгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд [Банкинд данс хэрхэн нээлгэх вэ?] дарж үзнэ үү.

 

Таны харилцагч банк дампуурвал юу хийх ёстой вэ?

Таны харилцагч банк дампуурвал та мөнгөө хаанаас эргүүлж авах вэ?

Хэрэв банк дампуурвал, Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци (МХДК) тухайн банкинд мөнгөө хадгалуулсан хүмүүст нөхөн төлбөр өгдөг.

 

МХДК юу хийдэг вэ?

МХДК нь 2013 онд батлагдсан “Банкин дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын тухай” хуулийн дагуу байгуулагдсан. Уг хуульд зааснаар, хэрэв тухайн банк дампуурч, Монголбанк (МБ) уг банкыг албадан татан буулгавал, уг банкинд хадгалуулсан ихэнх (төгрөг ба валютын) хадгаламж хуулиар хамгаалагдана. МХДК хадгаламж эзэмшигчийн  зөвхөн нэг дансны 20.0 сая хүртэлх төгрөгийг нөхөж олгоно.

 

Хэрэв та нэгээс дээш дансанд мөнгө хадгалуулсан бол яах вэ?

 Хэрэв хадгаламж эзэмшигч тухайн банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн тооцож, нийт 20.0 саяас илүүгүй төгрөгийн  даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

 

Нөхөн олговорыг хэн авч болохгүй вэ?

Бусад хадгаламж эзэмшигчдээс илүү давуу эрх эдэлж, давуу үйлчилгээ авсан хадгаламж эзэмшигчдэд үзүүлсэн онцгой үйлчилгээ нь тухайн банк дампуурахад сөрөг нөлөө үзүүлсэн гэж Монголбанк дүгнэвэл, тэдгээр давуу эрх эдэлсэн хадгаламж эзэмшигчдэд нөхөн олговор өгөхгүй. Үүнд дараах харилцагчид хамаарна.

  • Гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлийн чанар, аюулгүй байдлын шинж чанараас шалтгаалан бусад харилцагчид өгдөггүй тийм зээлийг авсан хүн;
  • Бусад хадгаламж эзэмшигчидтэй харьцуулахад хэт бага хүүтэй зээл авсан хүн;
  • Бусад хадгаламж эзэмшигчидтэй харьцуулахад хэт өндөр хүүгээр, наанадаж 50 хувиар илүү хүүтэйгээр мөнгөө хадгалуулсан хүн.

 

Хадгаламж эзэмшигчдэд нөхөн олговор олгох журам

Тухайн банкыг албадан татан буулгах Монголбанкны шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор МХДК нөхөн олговор олгох шийдвэр гаргана. Уг шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор МХДК олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан хадгаламж эзэмшигчдэд нөхөн олговорыг хэзээ, хэрхэн олгох талаар мэдээлнэ.

 

МХДК шийдвэр гаргасан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор хадгаламж эзэмшигчдэд нөхөн олговорыг олгоно. Хадгаламж эзэмшигчдэд уг нөхөн олговорын явцын талаар мэдээлнэ.

 

Хадгаламж эзэмшигч тухайн улсын оршин суугч биш бол нөхөн олговорт хамрагдах уу?

Хамрагдана. Хадгаламж эзэмшигч оршин суугчийн статусаас үл хамааран мөн адил нөхөн олговор авна.

 

Хадгаламж, зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллагуудад хадгалуулсан хадгаламж уг хуулиар хамгаалагдах уу?

Үгүй. Хадгаламж, зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудад хадгалуулсан хадгаламж уг хуулиар хамгаалагдахгүй.

 

Хадгаламж эзэмшигчийн өв залгамжлагч нөхөн олговрыг авч болох уу?

Болно. Тухайн өв залгамжлагч (Хэрэв мөн адил банкинд өөрөө бас хадгаламжийн данстай бол)  өөрийн авах ёстой 20.0 сая хүртэлх төгрөгийн даатгалын нөхөн олговрыг авахаас гадна  өв залгамжлан авсан хадгаламждаа мөн адил хэмжээний нөхөн олговор авна.

Төлбөрийн карт

Дөрвөн гол төрлийн төлбөрийн карт байдаг. Үүнд:
  • Кредит карт (зээлийн карт);
  • Дебит карт (төлбөрийн карт);
  • Дэлгүүрийн карт;
  • Нийтийн тээврийн урьдчилсан төлбөрт карт.

 

Эдгээр нь бэлэн мөнгөөр бус картаар төлбөр хийх боломж олгодог. Дебит болон кредит картаар АТМ-с бэлэн мөнгө авч болдог.

АТМ ашиглах тухай зааварыг энд [АТМ-г хэрхэн ашиглах вэ?] дарж уншина уу.

Ямар төрлийн карт сонгож ашиглах нь таны санхүүгийн нөхцөл байдал, хувийн зорилго, зан чанараас шалтгаална.  Та кредит болон дэлгүүрийн картаа ашиглан санаа зоволтгүй зээлээр бараа худалдан авч чадах уу?  Та өрөнд орохоос зайлсхийн дебит карт хэрэглэхийг илүүд үздэг үү?

 

Өндөр үнэтэй зүйл худалдаж авахад их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явсанаас картаар төлбөр хийвэл илүү аюулгүй байдаг. Гэхдээ карт ашиглах нь мөн тодорхой хэмжээний эрсдэлтэй гэдгийг санаарай.

 

 

Хураамж болон хүүний түвшинг судалж мэдэх

Карт авах эсэхээ шийдэхээс өмнө тухайн картыг эзэмшиж хэрэглэвэл хичнээн хэмжээний хураамж төлөх талаар тодруулж асуугаарай. Кредит болон дэлгүүрийн картын тухайд сар бүрийн эцэст зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүй тохиолдолд хичнээн хэмжээний хүү төлөх, мөн зээлийн хэмжээг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд, эсвэл сарынхаа төлбөрийг төлөхөө мартсан тохиолдолд ямар хэмжээний алданги төлөх талаар асууж тодруулах хэрэгтэй.

 

Хэрэв хураамж болон хүүний хэмжээний талаар мэдэхгүй бол та харилцагч банкнаасаа асуугаарай.

Дебит карт

Дебит картаар та АТМ-с бэлэн мөнгө авч болдог.

АТМ -г хэрхэн ашиглах, мөн залилан мэхлэгчдээс хэрхэн болгоомжлох тухай тайлбар,  зааварыг энд [АТМ-г хэрхэн ашиглах вэ?] дарж уншина уу.

 

Дебит карт нь танд бэлэн мөнгөний оронд картаар төлбөр хийх боломж олгодог. Ялануяа үнэтэй зүйл худалдаж авахад их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явснаас картаар төлбөр хийвэл илүү аюулгүй байдаг.

 

Та банкин дээр биечлэн очиж Дебит картаараа төлбөр хийхээс гадна гар утас, интернет ашиглан төлбөр хийж болдог.

 

Зарим банк, дэлгүүрүүд “бэлэн мөнгө гаргах” үйлчилгээ үзүүлдэг бөгөөд та худалдан авалтыг картаараа төлөхийн зэрэгцээ мөн бэлэн мөнгө авч болдог.

 

Дебит картыг ашиглах нь хэд хэдэн давуу талтай хэдий ч мөн эрсдэлтэй.

 

Дебит картаар хийсэн гүйлгээ

Дебит картаар хийж буй төлбөр, АТМ-с авч буй мөнгө таны харилцах данснаас гардаг. Өөрөөр хэлбэл, та өөрийнхөө мөнгийг хэрэглэж байна гэсэн үг. Хэрэв таны дансанд мөнгө байхгүй бол та зөвхөн тохиролцсон овердрафт эрхийн хэмжээнд мөнгө зарцуулж болно. Энэ тохиолдолд зээлсэн мөнгөө хүүтэй нь эргүүлж төлөхийн зэрэгцээ мөнгө зээлсний шимтгэл мөн төлнө.

 

Дебит карт хэрэглэснээр та дансны үлдэгдэлдээ тохируулан худалдан авалт хийж, боломжоосоо хэтэрсэн зарцуулалт хийхээс зайлсхийх боломжтой юм.

 

Банкны хураамжийг тодруулж асуух

Карт авах эсэхээ шийдэхээсээ өмнө тухайн картыг эзэмшиж хэрэглэвэл хичнээн хэмжээний хураамж авах талаар уг картыг гаргасан банкнаас асуугаарай.

 

Худалдаа, үйлчилгээний газрын хураамжийн талаар тодруулж асуух

Зарим худалдаа, үйлчилгээний газрууд (дэлгүүр, ресторан гэх мэт) төлбөрийн карт ашиглахад нэмэлт хураамж авдаг. Картаараа төлбөр хийхээс өмнө тэдгээрээс нэмэлт хураамж авдаг эсэх, хэрэв авдаг бол хэдэн төгрөгийн хураамж авдгийг асууж тодруулаарай.

 

Нууц код (ПИН код)

Банкнаас карт шинээр авахад танд АТМ ашиглахдаа оруулах нууц (ПИН) кодыг илгээдэг. Хэрэв таны карт электрон чиптэй бол, та худалдан авалт хийх үедээ (жишээлбэл, дэлгүүр, ресторан, зочид буудалд) уг кодоо оруулах хэрэгтэй болно. Хэрэв та танд ирүүлсэн нууц кодыг цээжлэхэд хэцүү байвал  өөрийн санахад хялбар тоогоор АТМ дээр сольж болно. Бусад хүмүүс тааварлаж чадахгүй тийм тоонуудыг сонгох хэрэгтэй. Жишээлбэл, “1234” гэсэн дараалсан тоо, мөн гэр бүлийн гишүүдийн төрсөн өдөр зэрэг тоог хэрэглэхгүй байх нь дээр. Данс тус бүрт өөр, өөр нууц код хэрэглэх хэрэгтэй. ПИН кодоо тогтмол өөрчлөх хэрэгтэй.

 

Хэрэв та ПИН кодоо мартвал

Хэрэв та ПИН кодоо мартвал, харилцагч банктайгаа холбоо барьж, шинэ код явуулахыг хүсэмжлэх хэрэгтэй.

 

Карт болон Пин кодоо нууцлан хадгалах

Карт болон ПИН кодоо нууцлан хадгалах хэрэгтэй.

 

ПИН кодоо хэнд ч, хэзээ ч хэлж болохгүй.

 

ЖИШЭЭ

Хэн нэгэн танд туслах дүр эсгэн, АТМ-с мөнгийг тань авч өгье гэж санал болгоход нь та тэр хүнд карт болон нууц кодоо өгвөл тэр хүн таны данснаас мөнгө аваад танд өгөлгүй, өөрөө ашиглаж болох юм.


  

ПИН кодоо хэзээ ч битгий бичиж тэмдэглэ.

 

Та бусад хүнд ПИН кодоо мэдэгдэхгүйн тулд ПИН кодоо оруулахдаа гараараа байнга халхаж байх хэрэгтэй.

 

Хэрэв хэн нэг нь таны ПИН кодыг мэдсэн бол

Хэрэв хэн нэг нь таны ПИН кодыг олж мэдсэн гэж бодвол та даруй өөрчлөх хэрэгтэй.

 

Хэрэв та картаа алдвал

Хэрэв та картаа алга болгосон бол харилцагч банкиндаа даруй мэдэгдэх хэрэгтэй. Таны картыг хэн нэг нь ашиглаж, мөнгийг тань хулгайлахаас сэргийлж банк таны картыг хүчингүй болгоно. Хулгайлагдсан болон алга болгосон картынхаа талаар банкинд яаралтай мэдээлэхийн тулд та шаардлагатай утасны дугаарыг тэмдэглэж хадгалах хэрэгтэй.

 

Интернетээр аюулгүй худалдан авалт хийх

Интернетээр төлбөрийн картаа ашиглан хэрхэн аюулгүй худалдан авалт хийх талаарх зөвлөгөөг энд [Интернет худалдан авалт гэсэн хэсгийн “Интернетээр аюулгүй худалдан авалт хийх”] дарж уншина уу.

 

Дансны хуулгаа шалгах

Та дансны хуулга нэг бүрийг шалгаж, таны АТМ-с авсан мөнгө, картаар хийсэн төлбөр, данснаас авсан болон дансандаа хийсэн мөнгөний дүн таарч буй эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Үүний тулд та бүртгэл хөтөлдөг байх хэрэгтэй. Хэрэв гүйлгээний дүн алдаатай, үл ойлгогдох шалтгаанаар хураамж авсан байвал банкиндаа мэдэгдэж, шалтгааныг тодруулаарай. 

ЖИШЭЭ

Хэн нэгэн танд туслах дүр эсгэн, АТМ-с мөнгийг тань авч өгье гэж санал болгоход нь та тэр хүнд карт болон нууц кодоо өгвөл тэр хүн таны данснаас мөнгө аваад танд өгөлгүй, өөрөө ашиглаж болох юм.

 

Кредит карт

Кредит карт ашиглах нь мөнгө зээлж байгаагаас ялгаагүй бөгөөд тодорхой хугацааны дараа уг зээлсэн мөнгөө хүүний  хамт эргүүлж төлөх шаардлагатай болно.

Ихэнх кредит картыг авахын тулд та зээлийн төлбөрийн үлдэгдэлгүй байх хэрэгтэй байдаг. Иймээс танд кредит карт олгохоосоо өмнө банк таны өмнө авсан зээлийн талаар судалж, үнэлгээ өгдөг. 

 

Тогтоосон хязгаарын дотор Кредит картнаасаа тодорхой хэмжээний мөнгийг зарцуулж болно. Тухайн банк таны төлбөрийн чадварт тулгуурлан зээлийн картаар зарцуулах боломжтой мөнгөний дээд хязгаарыг тогтоодог.

 

Кредит картынхаа хуулгыг аваад та заавал төлөх ёстой хамгийн доод хэмжээг төлөх үү, эсвэл, бүгдийг нь төлөх үү, эсвэл, заримыг нь төлөх үү гэдгээ шийднэ. Хэрэв та заавал төлөх хамгийн доод хэмжээг төлвөл, төлөөгүй үлдсэн үлдэгдэлд хүү бодогддог.  Энэ тохиолдолд та зээлсэн мөнгөнөөсөө илүү их хэмжээний мөнгө эргүүлж төлөх хэрэгтэй болно. Тиймээс, хэрэв боломжтой бол сар бүр зээлсэн бүх мөнгөө бүгдийг нь төлөх хэрэгтэй. Хэрэв та заавал төлөх ёстой доод хэмжээний мөнгийг бүрэн төлөхгүй бол илүү өндөр хүү төлөх хэрэгтэй болно.  Тиймээс та Захиалгат шилжүүлгийн үйлчилгээг ашиглан, сар бүр таны данснаас төлбөл зохих доод хэмжээний мөнгө автоматаар төлөгддөг байхаар зохицуулалт хийвэл зүгээр.

 

АМТ-с дебит болон кредит картаар мөнгө авахад шимтгэл нь өндөр байдаг.

 

Кредит картын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд [Кредит карт] дарж үзнэ үү.

 

Хэрэв та хэтэрхий их мөнгө зарж өрөнд орно хэмээн санаа зовж байвал, танд дебит карт илүү тохиромжтой.

 

Кредит карт ашиглан АТМ-с мөнгө авбал шимтгэл өндөр байдаг.

 

Банкны хураамж болон хүүний түвшинг судлах

Карт авах эсэхээ шийдэхээсээ өмнө тухайн картыг эзэмшиж хэрэглэвэл хичнээн хэмжээний хураамж авах талаар тодруулж мэдэх хэрэгтэй. Кредит карт, дэлгүүрийн картын тухайд сар бүрийн эцэст зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүй тохиолдолд хичнээн хэмжээний хүү төлөх, мөн зээлийн хэмжээг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд, эсвэл сарынхаа төлбөрийг төлөхөө мартсан тохиолдолд ямар хэмжээний алданги төлөх талаар асууж тодруулах хэрэгтэй. Хэрэв хураамж болон хүүний хэмжээний талаар мэдэхгүй бол харилцагч банкнаасаа асуугаарай.

 

Кредит карт авах эсэхээ шийдэхээсээ өмнө өөр газруудаар орж харьцуулалт хийх хэрэгтэй. Учир нь, хураамж, хүүний хувь нь банк тус бүр дээр өөр байдаг.

 

Төлбөрөө хоцроож төлвөл таны зээлийн үнэлгээнд муугаар нөлөөлдөг.

Хэрэв та хийх ёстой төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй бол алданги төлнө. Мөн бусад банк таны зээлийн түүхийг харж, төлбөрөө цагтаа төлж байгаагүйг мэдээд танд кредит карт олгох, орон сууцны зээл олгохдоо дурамжхан байх болно.

 

Банкны хураамжийн талаар тодруулж асуух

Карт авах эсэхээ шийдэхээсээ өмнө тухайн картыг эзэмшиж хэрэглэвэл хичнээн хэмжээний хураамж авах талаар уг картыг гаргасан банкнаас асуугаарай.

 

Худалдаа үйлчилгээний газруудын хураамжыг тодруулж асуух

Зарим худалдаа, үйлчилгээний газрууд (дэлгүүр, ресторан гэх мэт) төлбөрийн карт ашиглахад нэмэлт хураамж авдаг. Картаараа төлбөр хийхээс өмнө тэдгээрээс нэмэлт хураамж авдаг эсэх, хэрэв авдаг бол хэдэн төгрөгийн хураамж авдгийг асууж тодруулаарай.

 

Нууц код (ПИН код)

Банкнаас карт шинээр авахад танд АТМ ашиглахдаа оруулах нууц (ПИН) кодыг илгээдэг. Хэрэв таны карт электрон чиптэй бол, та худалдан авалт хийх үедээ (жишээлбэл, дэлгүүр, ресторан, зочид буудалд) уг кодоо оруулах хэрэгтэй болно. Хэрэв та танд ирүүлсэн нууц кодыг цээжлэхэд хэцүү байвал  өөрийн санахад хялбар тоогоор АТМ дээр сольж болно. Бусад хүмүүс тааварлаж чадахгүй тийм тоонуудыг сонгох хэрэгтэй. “1234” гэсэн дараалсан тоо, мөн гэр бүлийн гишүүдийн төрсөн өдөр зэрэг тоог хэрэглэхгүй байх нь дээр. Данс тус бүрт өөр, өөр нууц код хэрэглэх хэрэгтэй. ПИН кодоо тогтмол өөрчлөх хэрэгтэй.

 

Хэрэв та ПИН кодоо мартвал

Хэрэв та ПИН кодоо мартвал, харилцагч банк руу гаа холбоо барьж, шинэ код явуулахыг хүсэмжлэх хэрэгтэй.

 

Карт болон Пин кодоо нууцлан хадгалах

Карт болон ПИН кодоо нууцлан хадгалах хэрэгтэй.

 

ПИН кодоо хэнд ч, хэзээ ч хэлж болохгүй.

 

Хэрэв та кредит картаа алдвал

Хэрэв та картаа алга болгосон бол харилцагч банкиндаа даруй мэдэгдээрэй. Таны картыг хэн нэг нь ашиглаж, мөнгийг тань хулгайлахаас сэргийлж банк таны картыг хүчингүй болгоно. Хулгайлагдсан болон алга болгосон картынхаа талаар банкинд яаралтай мэдээлэхийн тулд та шаардлагатай утасны дугаарыг тэмдэглэж хадгалах хэрэгтэй.

 

Интернетээр аюулгүй худалдан авалт хийх

Интернетээр төлбөрийн картаа ашиглан хэрхэн аюулгүй худалдан авалт хийх тухай зөвлөгөөг энд [Интернет худалдан авалт гэсэн хэсгийн “Интернетээр аюулгүй худалдан авалт хийх”] дарж уншина уу.

 

Кредит картын хуулгаа шалгах

Таны АТМ-с авсан мөнгө, картаар хийсэн төлбөр, данснаас авсан болон дансандаа хийсэн мөнгөний дүн таарч буй эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Үүний тулд та бүртгэл хөтөлдөг байх хэрэгтэй. Хэрэв гүйлгээний дүн алдаатай, үл ойлгогдох шалтгаанаар хураамж авсан байвал банкиндаа мэдэгдэж, шалтгааныг тодруулаарай. 

АТМ ашиглах нь

АТМ (Автомат Теллерийн Машин)-аас дебит (төлбөрийн), кредит карт (зээлийн) ашиглан та өөрийнхөө данснаас бэлэн мөнгө авч болно. Банкууд өдөрт авч болох мөнгөний хэмжээнд  ихэвчлэн хязгаар тогтоосон байдаг.

 

Зарим төрлийн АТМ ашиглан дээр дараах үйлдүүдийг хийж болдог. Үүнд:

  • Дансныхаа үлдэгдлийг шалгах;
  • Дансны хуулгаа харах (эсвэл хэвлэж гаргах) ;
  • Данс хооронд мөнгө шилжүүлэх;
  • Төлбөр төлөх;
  • Гар утсандаа нэгж авах;
  • Дансандаа бэлэн мөнгө хийх.

 

Ихэнх АТМ хэлний сонголттой байдаг.

 

Хэрэв та өөр банкны АТМ-с бэлэн мөнгө авбал шимтгэлийн хэмжээ өндөр байх бөгөөд зарим нэг үйлчилгээг авах боломжгүй байдаг.

 

Та өөрийн харилцагч банкны АТМ-г ашиглан  картаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд үйлчилгээний (бэлэн мөнгө гаргах гэх мэт) шимтгэлийн хэмжээг мэдэж болно.  Хэрэв та өөр банкны АТМ хэрэглэж байгаа бол өөрийн харилцагч банкныхаа  шимтгэлийн хэмжээг мэдэх боломжгүй.  Иймээс та энэ мэдээллийг өөрийн харилцагч банкнаас асууж мэдээрэй.

АТМ ашиглан  дебит (төлбөрийн) картаасаа бэлэн мөнгө авахад таны харилцах дансны үлдэгдэл тэр хэмжээгээр багасдаг.  Хэрэв та овердрафт эрх нээлгээгүй бөгөөд таны дансан дахь мөнгө дууссан тохиолдолд дебит картаа ашиглан бэлэн мөнгө авах боломжгүй.

Дебит картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд [Дебит карт] дарж үзнэ үү.

Дебит болон кредит картаар АТМ-с бэлэн мөнгө авахад тодорхой хэмжээний шимтгэлтэй байдгийг санаарай.

АТМ-ийг ашиглах нь

АТМ  ашиглан ямар нэг гүйлгээ хийхийн тулд та картаа карт оруулах хэсэгт хийгээрэй. Та картаа зөв талыг нь дээш нь харуулж (картын дугаартай тал дээшээ харсан байх), зүүн талаар нь эхэлж шургуулах хэрэгтэй. Тэгээд дэлгэцэн дээр гарах зааварыг дагана. Машины товчлуурыг ашиглан нууц код (ПИН) оруулах заавар гарч ирнэ. Нууц код хийсний дараа авч болох үйлчилгээний сонголтууд дэлгэцэн дээр гарна. Хэрэв та бэлэн мөнгө авах гэж байгаа бол бэлэн мөнгө авах гэсэн сонголтыг хийсний дараа авах мөнгөнийхөө хэмжээг сонгоно (өдөрт авах мөнгөний дээд хэмжээнээс хэтрэхгүй байх хэрэгтэй).

 

Нууц кодоо (ПИН) оруулахдаа гараараа халхалж, хүмүүсээс нууцлах хэрэгтэй.

 

Кодоо буруу оруулах, буруу үйлчилгээг сонгох зэрэг тохиолдолд та “болих” эсвэл “үгүй” гэсэн сонголтыг хийнэ.

 

Гүйлгээг хийж дууссаны дараа дуусгах гэсэн зааврыг дагана. АТМ таны картыг буцааж гаргах хүртэл хүлээж байгаад  картаа сугалж аваарай. АТМ-с холдохоосоо өмнө бэлэн мөнгөө авч далд хийгээрэй. АТМ-с холдохоосоо өмнө эргэн тойрноо сайтар шалгаж, утас гэх мэт эд зүйлсээ орхисон эсэхээ шалгаарай.

 

Нууц код (ПИН код)

Банкнаас карт шинээр авахад танд АТМ ашиглахдаа оруулах нууц (ПИН) кодыг илгээдэг. Хэрэв таны карт электрон чиптэй бол, та худалдан авалт хийх үедээ (жишээлбэл, дэлгүүр, ресторан, зочид буудалд) уг кодоо оруулах хэрэгтэй болно. Хэрэв та танд ирүүлсэн нууц кодыг цээжлэхэд хэцүү байвал  өөрийн санахад хялбар тоогоор АТМ дээр сольж болно. Бусад хүмүүс тааварлаж чадахгүй тийм тоонуудыг сонгох хэрэгтэй. “1234” гэсэн дараалсан тоо, мөн гэр бүлийн гишүүдийн төрсөн өдөр зэрэг тоог хэрэглэхгүй байх нь дээр. Данс тус бүрт өөр, өөр нууц код хэрэглэх хэрэгтэй. ПИН кодоо тогтмол өөрчлөх хэрэгтэй.

 

Хэрэв та ПИН кодоо мартвал

Хэрэв та ПИН кодоо мартвал, харилцагч банктайгаа холбоо барьж, шинэ код явуулахыг хүсэмжлэх хэрэгтэй.

 

АТМ-тэйгээ сайн танилцах

Өөрийн тогтмол ашигладаг АТМ-ыг сайн судлах хэрэгтэй. Ингэснээр та тухайн АТМ-д ямар нэгэн өөрчлөлт орсон бол амархан анзаарч мэдэх болно. Хулгайч нар таны карт болон ПИН кодыг хулгайлахын тулд АТМ-д ямар нэгэн зүйлс байрлуулсан байж магадгүй. Анхааруулгатай АТМ-г битгий хэрэглээрэй. Учир нь, уг машинд хулгайчид хүрсэн байж магад.

 

Хэрэв та картаа алдвал

Хэрэв АТМ таны картыг “залгиад” эргэж гаргаж ирэхгүй бол,  эсвэл, та картаа алга болгосон бол бусад хүн таны картыг ашиглахаас сэргийлж харилцагч банкиндаа тэр даруй мэдэгдэх хэрэгтэй. Хулгайлагдсан болон алга болгосон картын талаар банкиндаа мэдэгдэхийн тулд та картын ард бичигдсэн утасны дугаарыг тэмдэглэж хадгалах нь зүйтэй.

 

Карт болон Пин кодоо нууцлан хадгалах

Карт болон ПИН кодоо нууцлан хадгалах хэрэгтэй.

 

ПИН кодоо хэнд ч, хэзээ ч өгч болохгүй.

 

ПИН кодоо хэзээ ч битгий бичиж үлдээ.

ЖИШЭЭ

Хэн нэгэн танд туслах дүр эсгэн, АТМ-с мөнгийг тань авч өгье гэж санал болгоход нь та тэр хүнд карт болон нууц кодоо өгвөл тэр хүн таны данснаас мөнгө аваад танд өгөлгүй, өөрөө ашиглаж болох юм.

 

Хэрэв хэн нэг нь таны ПИН кодыг мэдсэн бол

Хэрэв хэн нэг нь таны ПИН кодыг мэдсэн байх гэж бодвол та тэр даруй ПИН кодоо өөрчлөөрэй.

 

Хэрэв та заль мэхэнд өртвөл

Хэрэв та санхүүгийн залиланд өртөж хохирлоо гэж үзвэл Залилан мэхлүүлсэн бол юу хийх хэрэгтэй вэ? зөвлөгөөг олж уншина уу.

 

Дансны болон кредит картын хуулгаа шалгах

Та дансны хуулга нэг бүрийг шалгаж, таны АТМ-с авсан мөнгө, картаар хийсэн төлбөр тооцоотой таарч буй эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд та санхүүгийн бүртгэл хөтлөх буюу орлого, зарлагаа бүртгэдэг байх хэрэгтэй. Хэрэв дансны хуулга алдаатай, үл ойлгогдох шалтгаанаар банк хураамж авсан байвал харилцагч банкиндаа мэдэгдэж, шалтгааныг тодруулаарай.

И-Биллинг ба захиалгат шилжүүлгийн үйлчилгээ

И-Биллинг ба захиалгат шилжүүлгийн үйлчилгээний тусламжтайгаар та банкинд очилгүй харилцах данснаасаа шууд, тогтмол хугацаанд төлбөр хийх боломжтой байдаг.

Харилцах дансны талаар дэлгэрэнгүй уншъя гэвэл энд [Харилцах данс] дарж үзнэ үү.

 

И-Биллинг ба захиалгат шилжүүлгийн ялгаа

И-биллингийн үйлчилгээ нь та өөрийн харилцагч банктай биллингийн гэрээ байгуулсаны үндсэн дээр таны сар бүрийн хэрэглээний төлбөрийг таны  харилцах, карт, хадгаламжийн данснаас автоматаар суутгаж, төлөх үйлчилгээ юм.

 

Захиалгат шилжүүлгийн үйлчилгээ нь тогтоосон хугацаанд (сард нэг удаа, 14 хоногт 1 удаа гэсэн сонголтоор, ихэвчлэн сар бүрийн тогтсон нэг өдөр), тогтмол дүнгээр таны данснаас гэрээнд заасан данс руу автоматаар шилжүүлэх үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, та банкиндаа таны данснаас өөр данс руу тогтсон хэмжээний мөнгийг тогтмол шилжүүлэх заавар өгөхийг хэлнэ.

 

Эдгээр үйлчилгээг та өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохируулан сонгох боломжтой. Тухайлбал, та тодорхойгүй хугацааны турш, эсвэл, тодорхой хугацаанд, эсвэл, тодорхой тооны төлбөр хийсний дараа зогсоох нөхцөлтэйгээр ашиглаж болно.

 

Хэрэв алдаатай гүйлгээ хийгдсэн бол харилцагч банк тань таны дансанд уг мөнгийг буцааж оруулж болдог.

 

 

И-Биллинг гэж юу вэ?

И-Биллинг бол та сар бүр гардаг хэрэглээний төлбөрөө (цахилгаан, СӨХ, кабель, интернетийн төлбөр зэрэг) банкинд очилгүйгээр шуурхай төлөх боломжийг олгодог үйлчилгээ юм. Уг үйлчилгээг авахын тулд банктай гэрээ байгуулах бөгөөд ирсэн нэхэмжлэлийн дагуу холбогдох төлбөрийг таны данснаас автоматаар төлдөг.

Уг үйлчилгээг авсанаар танд дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Төлбөрөө төлөхөө мартаж, торгууль шимтгэл төлөхөөс сэргийлнэ. 
  • Цаг хэмнэнэ.
  • Бэлэн мөнгөтэй холбоотой эрсдэлээс хамгаална.
  • Интернетээр дамжуулан дансны хуулгаа авч болно.
  • Мессежээр төлбөрийн тухай мэдээлэл хүлээн авах боломжтой.

 

Захиалгат шилжүүлэг гэж юу вэ?

Та банкиндаа таны данснаас өөр данс руу мөнгө тогтмол шилжүүлж байх заавар өгөхийг хэлнэ. Жишээлбэл, та өөрийн хадгаламжийн данс руу сар бүр тогтмол мөнгө шилжүүлж болно.

Захиалгат шилжүүлэг нь И-Биллингээс ялгаатай. Та тухайн байгууллагад өгөх ёстой мөнгийг биш, харин өөрийн хүссэн хэмжээний мөнгийг төлж болно. Уг үйлчилгээг та өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохируулан сонгох боломжтой. Тухайлбал:

  • Нэг удаа шилжүүлэх мөнгөний дүнг заах (тогтмол дүнгээр эсвэл хувиар);
  • Шилжүүлэх мөнгөний нийт дүнг заах;
  • Шилжүүлэх дансны үлдэгдлийг заах;
  • Хүлээн авах дансны үлдэгдлийг заах гэх мэт.

 

И-Биллингийн үйлчилгээг хэрхэн авах вэ?

Та өөрийн харилцагч банкин дээр очиж И-Биллингийн гэрээ хийсний үндсэн дээр уг үйлчилгээг авах боломжтой.

 

Захиалгат шилжүүлгийн үйлчилгээг хэрхэн авах вэ?

Та Захиалгат шилжүүлгийн үйлчилгээ нээлгэх загварын хүснэгтийг бөглөж банкиндаа өгнө. Та мөн тухайн төлбөр хүлээж авах хүний дансны болон банкны дугаарыг өгдөг.

 

Зарим банкинд та өөрөө интернетээр юмуу эсвэл утсаар уг үйлчилгээг нээлгэж болдог.

 

Та уг үйлчилгээг хэзээ хүссэн цагтаа зогсоох, эсвэл, төлбөрийн хэмжээ, төлбөр хийх өдөр, давтамж зэргийг өөрчилж болно.

 

Таны дансанд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байх хэрэгтэй

Дээрх үйлчилгээнүүдийг ашиглан төлбөр хийхийн тулд хэзээ, хичнээн хэмжээний төлбөр хийхийг урьдчилан мэдэж, хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг дансандаа байлгах хэрэгтэй.

 

Мэдээллүүдээ сайн шалгах

Мэдээллүүдээ сайн шалгаж үзэх хэрэгтэй. Дансны мэдээлэл, мөнгөн дүн, төлбөр хийгдэх өдрийг сайтар шалгаж зөв бичих хэрэгтэй.

 

Шимтгэл, хураамж авдаг эсэхийг тодруулах

Дээрх үйлчилгээг нээлгэх, төлбөр шилжүүлэх зэрэгт ямар нэг шимтгэл хураамж авдаг талаар харилцагч банкнаасаа тодруулж асуугаарай.

 

Дансны хуулгаа шалгах

Дансны хуулга авах бүрдээ шалгаж, таны орлого, зарлагын гүйлгээ (И-Биллинг ба захиалгат шилжүүлгийн үйлчилгээгээр төлсөн төлбөрийг оролцуулаад) таарч буй эсэхийг шалгаж байгаарай. Үүний тулд та өөрөө бүртгэл хөтөлдөг байх хэрэгтэй. Хэрэв гүйлгээ алдаатай, эсвэл, үл ойлгогдох шалтгаанаар хураамж авсан байвал банкиндаа шууд мэдэгдэж, шалтгааныг олоорой.  

Мөнгөн гуйвуулга

Монголд байгаа гэр бүл, найз нөхдөдөө гадаадаас мөнгө шилжүүлэх

 

Хэрэв та гадаадад ажилладаг бол, Монголд байгаа гэр бүл, ойр дотны найздаа мөнгө шилжүүлэх шаардлага гарах байх. Аль ч улсад Монгол руу мөнгө шилжүүлдэг банк болон мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлдэг газрууд бий. Мөнгө шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Валютын ханш хэд байна вэ?

Валютын ханшийн тухай тайлбарыг энд [Валютын ханш] дарж уншина уу.

  • Гадаад руу мөнгө шилжүүлэхэд ямар хэмжээний шимтгэл авдаг вэ?
  • Хэрэв та яаралтай мөнгө шилжүүлэх шаардлагатай бол, тухайн газар таны мөнгийг хэр хурдан шилжүүлж чадах вэ? (зарим тохиолдолд яаралтай шилжүүлэг хийхэд энгийн шилжүүлгээс их хураамж авдаг)
  • Мөнгийг хүлээж авахад хялбар эсэх, зардал  шаардагдах эсэх? Жишээлбэл:
  1. Мөнгийг хаанаас очиж авах вэ? Мөнгө хүлээж авах хүнд тухайн газар руу очих нь хэр хялбар вэ? Ямар бичиг баримт шаардлагатай вэ?
  2. Мөнгө банкны данс руу орох уу? Хэрэв тийм бол мөнгө хүлээж авах хүн банкинд данстай байх шаардлагатай юу?
  • Мөнгө хүлээж авах хүн хураамж шимтгэл төлөх үү? Хэрэв тийм бол хэдэн төгрөг төлөх вэ?

Банк болон мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлдэг газруудын үйлчилгээний үнийг харьцуулж, хамгийн боломжийн гэснийг нь сонгох хэрэгтэй. Үүний тулд банк болон мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлдэг газруудаас үнийн саналуудыг авч харьцуулах хэрэгтэй.

Бүх шимтгэл хураамж, ханшаа тооцоод мөнгө хүлээж авах хүний дансанд яг хэдэн төгрөг шилжиж орохыг асуух хэрэгтэй. Ингэж харьцуулалт хийх нь зардал хэмнэх боломж олгоно.

Мөн мөнгө аюулгүй шилжинэ гэсэн баталгаа байгаа эсэхийг асуугаарай.

Мөнгийг хүлээж авахад хэр ажиллагаа шаардагдах, ямар үнэтэй болохыг бодож үзэх хэрэгтэй. Хэрэв сайн мэдэхгүй бол, мөнгө хүлээж авах хүний амьдарч байгаа улсын холбогдох газар, хүнээс асууж лавлах хэрэгтэй.

Мөнгө шилжүүлж гүйлгээ хийсэн баримтаа авч хадгалах хэрэгтэй. Шилжүүлгийн баримт дараах мэдээллийг агуулсан байх ёстой. Үүнд:

  • Тухайн банк эсвэл мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлсэн газрын нэр, хаяг, бусад холбоо барих мэдээлэл;
  • Шилжүүлэг хийсэн он сар өдөр, шилжүүлсэн мөнгөний дүн, валютын ханш, хураамж болон бусад шимтгэл;
  • Таны нэр, хаяг болон бусад холбоо барих мэдээлэл;
  • Мөнгө хүлээж авах хүний нэр, хаяг, банкны дансны мэдээлэл эсвэл хүлээн авч буй байгууллагын мэдээлэл.

Мөнгө шилжүүлсэн тухайгаа шилжүүлсэн даруйд мөнгө хүлээж авах хүндээ мэдэгдэх хэрэгтэй. Мөн мөнгөө хүлээж авмагцаа тэр тухайгаа танд мэдэгдэхийг нөгөө хүнээсээ хүсээрэй. Хэрэв долоо хоногийн дотор мөнгө шилжиж ороогүй бол уг гадаад шилжүүлгийг хийсэн банк, байгууллага, валют солилцооны газарт мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв залилан мэхлэгдсэн гэж үзвэл, цаг алдалгүй цагдаад мэдэгдээрэй.

 

Монголоос гадаад руу болон гадаадаас Монгол руу мөнгө гуйвуулахтай холбоотой  зөвлөгөөг энд [Мөнгөн гуйвуулга] дарж уншина уу. 

Ажилд орох

Хэрэв та ажил хайж байгаа бол:
  • Гэр бүл, найз нөхөд, өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүст ажил хайж байгаа тухайгаа хэлээрэй. Тэд танд тохирох ажлын талаар сураг сонсгож магадгүй.
  • Олон нийтийн сүлжээг ашиглан ажил хайж байгаа тухайгаа хэлэх. Жишээлбэл, Фэйсбүүк дээрээ энэ талаар бичиж болно. Энэ нь хүмүүст ажил хайж байгаа тухайгаа мэдэгдэх хамгийн үр дүнтэй арга байж болох юм. Хэрэв Твиттер хэрэглэдэг бол таныг дагаж буй хүмүүст ажил хайж байгаа тухайгаа мэдэгдэх хэрэгтэй. Линкэдин-д бүртгэлтэй бол, та ажил хайж байгаа хэмээн өөрийн тухай мэдээллээ шинэчилж бичих хэрэгтэй. Ажил олгогчид танд тохирсон ажлын зарыг тэнд тавьсан эсэхийг та бас хайж мэдэж болно.
  • Мөн хөдөлмөр зуучлалын газруудтай холбоо барьж, танд тохирох ажил байгаа эсэхийг асуугаарай.
  • Оюутан, төгсөгчдөд зориулж хөдөлмөрийн бирж зохион байгуулагддаг. Эндээс ажил олох боломжтой.
  • Гэрийнхээ ойр дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн төв дээр очиж танд тохиромжтой ажлын байр байгаа эсэхийг лавлаарай.
  • CV-гээ тавьж болдог, мөн ажил хайж болдог цахим хуудсууд байдаг.
  • Улсын болон орон нутгийн хэмжээний зарим сонинд ажлын зарууд гарсан байдаг.
  • Зарим бизнесийн байгууллага, ажил олгогчид ажилд авах тухай зарыг өөрсдийн цахим хуудсандаа тавьдаг.

 

Ажил хайх

Ажил хайх талаар зөвлөгөө авахыг хүсвэл энд [Ажил хайх] дарж үзнэ үү.

 

Ажилд орох хүсэлт гаргах

Ажилд орох хүсэлт гаргах талаар зөвлөгөө хүсвэл энд [Ажилд орох хүсэлт гаргах] дарж үзнэ үү.

Зарим ажил олгогчид ажилд орох хүсэлт гаргаж буй хүмүүсийн CV-г авдаг. Хэрэв та ажилд орох хүсэлт гаргаж, CV-гээ явуулах гэж байгаа бол та өөрийгаа яагаад тухайн ажилд тохирно гэж бодож байгаа болон ямар боловсрол, ажлын туршлагатай болохоо тодорхой дурдах хэрэгтэй.

CV хэрхэн бичих талаарх зөвлөгөөг энд [CV бичих] дарж үзнэ үү.

Хэрэв Засгийн газрын болон төрийн байгууллагад ажилд орохыг хүсч байгаа бол та төрийн албан хаагчийн анкет бөглөх шаардлагатай.

Энд [Анкетийн загвар] дарж үзнэ үү.

 

Ажилд орох хүсэлт гаргахдаа өөрийн холбоо барих хаяг, сонирхож буй албан тушаалынхаа нэрийг бичсэн товч захиаг хамт илгээх нь зүйтэй. Уг захиандаа та ажилд орох хүсэлтээ илэрхийлэхийн хамт CV-гээ хавсаргасан тухайгаа бичиж, та уг ажилд яагаад тохирох, уг ажлыг яагаад сонирхож байгаа талаараа товч дурдвал сайн.

 

Ажил олгогч ажилд авах шийдвэр гаргахынхаа өмнө тухайн хүнтэй ярилцлага хийдэг. Хэрэв таныг ярилцлагад урьвал та өндөр сэтгэгдэл төрүүлэхийн тулд сайн бэлдэх хэрэгтэй. Жишээлбэл:

  • Тухайн компани, байгууллагын талаар судлаарай. Интернетээс ийм мэдээллийг авахад хялбар байдаг.
  • Өөрийнхөө туршлага чадвар, тухайн ажилд хэрэгтэй ямар сайн чанарууд танд бий талаар итгэл төгс ярихын тулд давтаж, бэлтгэл хийвэл үр дүнтэй. (ганцаараа эсвэл найзтайгаа хамтран)
  • Таниас асууж магадгүй гэсэн асуултуудыг урьдчилан бодож, тэдгээрт хариулах бэлтгэл хийгээрэй.
  • Ажил олгогчоос юу асууж болох талаар бодож, ярилцлагын үеэр тэднээс асуулт асуух нь зүйтэй. (Гэхдээ өөрөө судалж, амархан олоод мэдчих асуултыг асуухгүй байвал сайн)
  • Ярилцлага дээр өндөр сэтгэгдэл төрүүлэхийн тулд хувцаслалтын талаар анхаарах хэрэгтэй.
  • Ярилцлагад цагаасаа өмнө очиж, бэлтгэлтэй байгаарай. Хоцорч очвол таагүй сэтгэгдэл төрүүлнэ.

CV бичих

CV гэж юу вэ?

CV (намтар) гэдэг нь таны боловсрол, мэргэжил, ажлын туршлагын талаарх товч түүх юм. Энэ нь таны ажлын чадвар туршлагын талаар өгүүлсэн байх ёстой.

 

CV-г ихэвчлэн ажилд ороход бичүүлж авдаг.

 

Олон ажил олгогчид ажилд орох хүсэлт тавьсан хүмүүсээр ажлын анкет бөглүүлдэг. Хэрэв Засгийн газрын болон төрийн байгууллагад ажилд орохыг хүсч байгаа бол та Төрийн албан хаагчийн анкетийг бөглөх шаардлагатай.

 

Энд [Анкетийн загвар] дарж үзнэ үү.

 

Зарим байгууллага ажлын анкет бөглүүлэхээс гадна CV-г нь авдаг. Тухайн ажил олгогч таны CV-г шаардаагүй ч гэсэн та сайн бичиж бэлтгэсэн CV-тэй байвал ажлын анкет бөглөхөд тань их дөхөм болдог.

 

CV хэрхэн бичих вэ?

Хэрэв хувийн компанид ажилд орох хүсэлт гаргавал, та өөрөө CV- гээ боловсруулах шаардлагатай болно. CV бичих тогтсон дүрэм байхгүй. Гэхдээ ажил хүсэгчийн холбоо барих хаяг, товч танилцуулгыг хамгийн дээр нь бичвэл сайн байдаг. Товч таницуулга нь богинохон (хоёр, гуравхан өгүүлбэр) байх бөгөөд чадвар, туршлагын тань талаар дурдсан байх ёстой. Тэгэхдээ таны хүсэлт гаргаж буй ажилтай уялдаа холбоотой байх хэрэгтэй. Сайтар боловсруулж бичсэн танилцуулга нь ажил олгогчийн анхаарлыг амархан татдаг давуу талтай бөгөөд ажил олгогч таны CV-г үргэлжлүүлэн эерэг өнцгөөс харан унших боломжийг нээдэг. Харин муухан бичсэн танилцуулга ажил олгогч таны CV- г гүйцээж уншилгүй дутуу орхиход хүргэнэ.

 

Таны CV ойлгомжтой бөгөөд хамгийн чухал мэдээллийг олж уншихад хялбар байх хэрэгтэй. Тиймээс гарчиг өгч мэдээллүүдээ богино хэсгүүдэд хуваан, дээрээс доош жагсааж бичвэл зүгээр. Холбогдолгүй мэдээллийг оруулах хэрэггүй.

 

Өмнө хийж байсан ажлын тухай мэдээлэлдээ эхлээд хамгийн сүүлд хийж байсан ажлаа, харин хамгийн анх хийж байсан ажлаа хамгийн сүүлд гэсэн дарааллыг баримтлан бичвэл зохимжтой.

 

CV боловсруулна гэдэг нь та өөрийнхөө сайн чанаруудыг мэдүүлж, өөр хэн нэгнийг биш харин зөвхөн таныг л ажилд авах хэрэгтэй гэсэн ойлголтыг ажил олгогчид төрүүлэх боломжийг танд олгож байгаа юм. Энэ нь их чухал бичиг баримт тул та цаг зав гарган аль болох ойлгомжтой, таныг ажилд авах хүсэл төрүүлэхүйц тийм CV-г боловсруулах хэрэгтэй.

 

CV нь таны давуу талыг тодотгосон байх хэрэгтэй. Өөрийн чадвар, туршлагаа тухайн сонирхож буй ажилтайгаа уялдуулан сайн тодотгож бичих хэрэгтэй. Жишээлбэл, санхүүгийн чиглэлийн ажилд тооцоолол, дүгнэлт хийх, шийдэл олох чадварууд чухал тул та эдгээр чадварууд дээр төвлөрч бичих хэрэгтэй.  Харин маркетингийн ажил нь бүтээлч байдал, гэрээ хэлэлцээр хийх болон харилцааны чадвар шаарддаг тул эдгээр чадвар болон бусад холбогдолтой чадварыг онцолж бичих хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө талаар хэтэрхий дөвийлгөж бичиж болохгүй. Учир нь, хэт дөвийлгэн бичих нь үнэмшилгүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй.

 

Өөрийн сонирхолтой (хобби) холбоотой мэдээллийг товч бөгөөд тухайн ажилтайгаа холбож бичих нь зүйтэй. Гэхдээ таны бичсэн хоббинууд ажил олгогчид ямар сэтгэгдэл төрүүлэхийг бодох хэрэгтэй. Жишээлбэл, дандаа ганцаараа хийх дуртай тийм зүйлийг бичвэл таныг бусадтай нөхөрлөх, багаар ажиллах чадваргүй  гэсэн  ойлголт төрүүлж магадгүй. Нөгөө талаас, та дандаа найз нөхөдтэйгөө хамт хийдэг зүйлийг бичвэл таныг бүтээлч биш, хувийн сонирхолгүй, орой болгон гадуур зугаалж цэнгэдэг хүн гэсэн ойлголт өгч магадгүй.

 

Өөрийн зохион байгуулах чадварын талаар дурдах нь зүйтэй.  Жишээлбэл, спортын багийн ахлагчаар ажиллаж байсан, оюутны зөвлөлд сонгогдож байсан туршлагаа жишээ болгон оруулж болно.

 

Тухайн ажилд холбогдолтой ур чадвар, туршлагыг онцлон бичих нь зүйтэй.  Тухайлбал, гадаад хэл (ямар хэлийг, ямар түвшинд мэддэгээ тодотгож өгөх), компьютерийн мэдлэг чадвар (ямар программ дээр ажиллах чадвартайгаа тодотгож өгөх), машин жолоодох эрх (хэрэв тухайн ажилд жолооны эрхийн талаар онцолсон бол) гэх мэт. Мөн гэрээ, хэлэлцээр хийх, багаар ажиллах, зохион байгуулах, төлөвлөх ажлыг амжилттай хийж байсан туршлагаа баримтаар нотлон бичээрэй.

 

CV хэр урт байх ёстой вэ?

CV-ны уртын талаар тогтсон нэг хариулт гэж байхгүй. Гэхдээ сургууль төгсөгчийн CV А4 цаасны хоёр нүүрээс хэтрэхгүй байх нь зохимжтой. Ажил олгогчид урт материал уншаад суух зав тэр болгон гардаггүй.

 

Ажлын туршлагатай хүний CV, ялангуяа, техникийн эсвэл эрдэм шинжилгээний ажилд орох хүсэлт гаргаж байгаа бол хоёр нүүрээс илүү урт байж болно. Гэхдээ хэт урт биш, товч, тодорхой байвал зүгээр.

ЗӨВЛӨГӨӨ

Таны CV таны боловсрол болон мэргэжлийн талаарх мэдээллийг ойлгомжтой, товч, үнэн зөв харуулсан байх хэрэгтэй.

Та өмнө нь юу хийж байснаа үйл үг ашиглан, жишээлбэл,  боловсруулсан, төлөвлөсөн, зохион байгуулсан, удирдсан гэх мэтээр дүрсэлж бичих хэрэгтэй.

Таны CV товч бөгөөд тодорхой байх. Та өөрийнхөө талаар нэг бүрчлэн дурдах шаардлагагүй. Таныг ярилцлагад урих хүсэл төрүүлэхүйц тийм хэмжээнд бичиж боловсруулах хэрэгтэй.

Үг үсэг, дүрмийн алдаа байгаа эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Хэрвээ CV-гээ алдаатай бичвэл ажил олгогч таныг өдөр тутмын ажил дээрээ мөн алдаа гаргах байх гэж дүгнэнэ.

 

Та CV-гээ дараах тохиолдолд явуулна. Үүнд:

  • Ажил олгогч бүрдүүлэх бичиг баримтад CV байх ёстой гэж заасан бол;
  • Ажил олгогч “Хүсэлтээ илэрхийлнэ үү...” гэж бичээд тодорхой нэгэн загвар өгөөгүй бол;
  • Ажил олгогч ажилд авах тухай зар гаргаагүй байхад ажил олгогч руу өөрөө түрүүлж холбоо барьсан бол.

САНАМЖ

Ажил олгогчид маш олон CV хүлээж авдаг учраас тэдгээрийг ихэвчлэн оройн цагаар, амралтын өдрүүдэд унших хэрэгтэй болдог. Ойлгомжгүй, алдаатай, буруу бүтэцтэй, холбогдолгүй мэдээлэл бүхий CV-г уншихаас тэд шууд татгалздаг.

 

Цалингаа төсөвлөх нь

Та анх ажилд ороод цалин авч эхэлмэгц бүгдийг зарцуулж дуусгах хандлагатай байж болзошгүй.  Хэрэв та бүх цалингаа зарцуулж дуусгавал хожим гэнэтийн хэрэгцээ гарах үед мөнгөгүй, төлбөрийн чадваргүй болсон байх вий.

 

Үүнээс сэргийлэхийн тулд цалингийн төсөв зохиох нь зөв санаа юм. Энэ нь таныг мөнгөө зөв зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэх  талаар төлөвлөхөд тусална.

 

Танд хэдэн төгрөгийн орлого орж (жишээлбэл, таны цалингийн орлого), түүнээс хэдийг, юунд зарцуулахаа тооцоолж, төлөвлөх нь зөв. Долоо хоногоор төсөв зохиох гэж байгаа бол, долоо хоног тутамд дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг нь юунд зарцуулахаа тооцоолно. Хэрэв сараар төсөв гаргаж байгаа бол, сар бүр дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно. Зарцуулж эхлэхээсээ өмнө хадгаламждаа тогтмол орлого хийж хэвшвэл та гэнэтийн болон ирээдүйн хэрэгцээндээ шаардлагатай хуримтлалыг үүсгэж чадна.

 

Таны хийж байгаа ажилтай холбогдож зарим нэг зардлууд гардаг. Үүнд:

  • Унааны зардал – ажил руугаа ирж, очих зардал (ажил руугаа алхах юмуу дугуйгаар явдаггүй бол)
  • Хувцасны зардал – хослол зэрэг албаны хувцас худалдаж авах хэрэгцээ гарч болно.
  • Хүнс, хоолны зардал – үдийн цайгаа ажил дээрээ уух хэрэгцээ гардаг. Энэ тохиолдолд гэрээсээ хоол авчрах уу? эсвэл, зоогийн газар хооллох уу? гэдгээ шийдэх хэрэгтэй. Өдөр бүр дэлгүүр, зоогийн газраас хоол авч идвэл үнэтэй тусдаг.

 

Төсөв зохиох талаар зөвлөгөө авахыг хүсвэл энд [Төсөв зохиох нь] дарж үзнэ үү.

 

Орлого, зарлагаа бүртгэх

 

Төсөв нь танд мөнгөө юунд зарцуулж болох талаар урьчилан төлөвлөхөд тусална. Гэхдээ таны мөнгө бодит амьдрал дээр юунд зарцуулагдаж байгааг бичиж тэмдэглэх нь чухал. Мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөгийг, юунд зарцуулснаа бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал.  Хэдийгээр эдгээр зүйлс бага үнэтэй боловч сар, жилээр тооцоход их хэмжээний зардал гаргасан байдаг.

 

 

Өөрийн бизнесийг эхлэх

 

Бизнесийн үйл ажиллагаа явуулж, орлого олдог хүмүүсийг бизнес эрхлэгчид гэдэг. Тэд өөрөө өөрийнхөө дарга бөгөөд бизнестэйгээ холбоотой чухал шийдвэрүүдийг гаргадаг. Энэ нь хэдийгээр сайхан санагдах боловч хэцүү ажил бөгөөд алдагдал хүлээж, эрсдэлд орохгүйн тулд мөнгөө тун болгоомжтой зарцуулах хэрэгтэй байдаг.

 

Бизнесээ эхлэхийн өмнө

Бизнесээ эхлэхийн өмнө дараах асуултуудыг тунгаан бодож, судалгаа хийж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Үүнд:

  • Ямар бараа худалдан борлуулж, ямар үйлчилгээ үзүүлэх вэ?
  • Танаас ямар чадвар шаардах вэ? Танд шаардлагатай чадварууд бий юу? Хэрэв байхгүй бол та эдгээр чадварыг эзэмшиж чадах уу?
  • Таны өрсөлдөгч хэн бэ?
  • Таны бараа, үйлчилгээг хэрэглэх зах зээл хэр өргөн бэ? Өрсөлдөгч нараа тооцож үзсэн үү?
  • Танд ямар тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл шаардагдах вэ?
  • Танд ямар байр (жишээлбэл, албан контор) шаардагдах вэ?
  • Тоног төхөөрөмж, ажлын байртай болохын тулд урьдчилаад хичнээн хэмжээний мөнгө төлөх шаардлагатай вэ?
  • Бизнесийн орлого олж эхлэхээс өмнө өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд хэдэн төгрөгийг төсөвлөж хадгалах вэ?
  • Танд бизнес эхлэхэд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө бий юу?

 

Бэлэн мөнгөний хөдөлгөөн

Бизнес эрхэлдэг хүмүүсийн долоо хоногийн орлого янз бүр байдаг.  Зарим долоо хоногт орлого олохгүй байх ч тохиолдол бий. Та олсон орлогоо тэр дор нь үрж, дараа нь орлогогүй үедээ өөртөө ажлын хөлс авч чадахгүй байхаас зайлсхийж, долоо хоног бүр ажлын хөлс авдаг байхаар төсөв гаргах нь чухал. Та бизнесийн орлогоо тусад нь дансанд хийж, долоо хоногийн цалингаа өөрийн данс руу тухай бүр шилжүүлж болно.

 

Төсөв зохиох нь

Төсөв нь таныг мөнгөө зөв зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэх  талаар төлөвлөхөд тусална.

 

Та хэдэн төгрөгийн орлого олж (жишээлбэл, таны цалингийн орлого), түүнээс хэдийг, юунд зарцуулахаа тооцоолж, төлөвлөх нь зөв. Долоо хоногоор төсөв зохиох гэж байгаа бол, долоо хоног тутамд дунджаар хэдэн төгрөгийн орлого олж, хэдийг нь юунд зарцуулахаа тооцоолно. Хэрэв сараар төсөв гаргаж байгаа бол, сар бүр дунджаар хэдэн төгрөгийн орлого олж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно. Зарцуулж эхлэхээсээ өмнө хадгаламждаа тогтмол орлого хийж хэвшвэл та гэнэтийн болон ирээдүйн хэрэгцээндээ шаардлагатай хуримтлалыг үүсгэж чадна.

 

Төсөв хэрхэн гаргах талаар зөвлөгөө авахыг хүсвэл энд [Төсөв зохиох нь] дарна уу.

 

Татвар

Төлөх ёстой татварын мөнгийг  та тусад нь хадгалах хэрэгтэй. Тавтар төлөх хугацаа болоход уг мөнгөөрөө татвараа төлөөрэй.

 

Хадгаламж

Та олж буй орлогынхоо тодорхой хэсгийг хадгалахыг хичээгээрэй. Хадгаламжтай болох нь танд болон танай гэр бүлд гэнэтийн асуудал тулгарах үед санхүүгийн хамгаалалт болж өгдөг бөгөөд мөн ирээдүйд худалдан авахаар төлөвлөж буй зүйлсийг (таны бизнест шаардлагатай тоног төхөөрөмж, аялал амралтад зарцуулах мөнгө зэрэг) авах төлбөрийн чадвартай болгодог.

 

Хадгаламжаа тогмтол нэмэгдүүлж, өсгөх нь дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Мөнгөө зөв удирдаж сурах;
  • Гэнэтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санхүүгийн боломжтой байх;
  • Ирээдүйд гарах хэрэгцээг хангах чадвартай байх;
  • Зээл бага авах, хүүний нэмэлт зардал гарахаас сэргийлэх;
  • Санхүүгийн талаар сэтгэл бага зовох;
  • Нэмэлт орлого олох гэх мэт (жишээлбэл, хадгаламжийн хүүний орлого).

 

Тогтмол мөнгө хадгалах нь таны хадгаламжийг хэрхэн өсгөдөг талаар мэдэхийг хүсвэл энд [Ирээдүйд зориулж мөнгө хадгалах гэсэн хэсгийн холбогдох хэсэг] дарна уу.

 

Банк, санхүүгийн байгууллага
Төв банк
Төлбөрийн хэрэгсэл

Холбоотой зөвлөгөө

Байгууллага, ҮйлчилгээБайгууллага, Үйлчилгээ
Санхүүгийн тайландаа гаргадаг алдаа

1 сарын 2

ЖДКомпани санхүү, татварын тайландаа гаргадаг нийтлэг алдаа, түүнд өгөх зөвөлгөө
Байгууллага, ҮйлчилгээБайгууллага, Үйлчилгээ
Төв банк юу хийдэг вэ?

7 сарын 19