- Share : 0
- Уншсан : 17894
- 1 сарын 2
ЖДКомпани санхүү, татварын тайландаа гаргадаг нийтлэг алдаа, түүнд өгөх зөвөлгөө:
Алдаа-1: Тайлангаа зөв хүнээр гаргуулж байна уу?
Жижиг дунд аж ахуйн нэгжүүд ихэвчлэн оронтооны нягтлангүй, гэрээт хүнээр, эсвэл хүн хүнээр тайлангаа гаргуулдаг. Дараа нь тухайн байгууллагад татварын шалгалт ороод яаж тайлан гаргасан бэ? гэж асуухад нөгөө нягтлан нь алга болчихдог, эсвэл тодорхой хариулт байдаггүй. Нягтлангийн буруугаас болж бий болсон татварын актыг байгууллагын удирдлага л төлөх болж таардаг.
Алдаа-2: Баримт бүрдүүлэлт дээр асуудалгүй биз?
Орон тооны нягтлангүй байгууллагуудын захирал нь ихэвчлэн өөрөө кассаа барьдаг, тооцоогоо зүгээр л нэг дэвтэр дээр хөтлөөд явдаг. Гэтэл тухайн байгууллагад гарсан ажил гүйлгээ бүр анхан шатны баримтаар баталгаажсан байх ёстой. Эдгээр баримтуудыг бүрдүүлээгүй бол таны санхүүгийн тайлан хэдий зөв хийгдсэн байлаа ч хүчин төгөлдөр болж чадахгүй. Ингээд тухайн байгууллагад их хэмжээний татварын акт тогтоолгох тохиолдол бий.
Алдаа-3: Татвараа хугацаанд нь төлсөн үү?
Татварын ерөнхий хуулийн 74.2-т зааснаар татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн торгууль ногдуулна. Жишээнь: НӨАТ-аар 1,000,000 төгрөгийг төлөхөөр ногдол гарсныг дараа сарын 25-нд төлсөн гэвэл хугацаа хэтэрсэн 15 хоногт ногдох татварын акт нь / 1000000 төг * 15 хоног *0.1 хувийнторгууль/ 15000 төгрөгийн торгууль ногдож байна. Энэ нь хугацаандаа татвараа төлөөгүйгээс гарч байгаа үргүй зардал юм.
Дүгнэлт:
- 1. Ихэнх байгууллагууд татварын шалгалтаар орж акт тавиулсаны дараа л би буруу явж байсан юм байна гэдгээ ойлгодог. Тиймээс таныг дээрх эрсдлүүдээс сэргийлэхийг урьдчилан анхааруулж байна.
- 2. Хэрэв дээрх эрсдлүүд бий болбол татварт ямар хэмжээний торгууль төлдөгийг мэддэг байх шаардлагатай.
- 3. Иймд та аль болох мэргэжлийн байгууллагаар тайлангаа гаргуулбал эргээд буух эзэнтэй.
- 4. Эсвэл сайн нягтлантай байх шаардлагатай. Сайн нягтлантай байх эсэх нь байгууллагын удирдлагаас ихэнхдээ шалтгаалдаг.