“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ“ ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭГ МОНГОЛД ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
  • Share : 1
  • Уншсан : 8668
  • 6 сарын 20

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2018“ олон улсын арга хэмжээнд нийт 137 улсын 23,738 байгууллага хамрагдан залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор  “Мөнгөний асуудал бол чухал” агууллагын хүрээнд гуравдугаар сард зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхий даяар  72,759 арга хэмжээ зохиогдож буй бөгөөд тэдгээрт нийт 7 сая 800  мянга гаруй залуус хамрагдлаа. Монгол Улс ч “Дэлхийн мөнгөний долоо хоног-2018”-д нэгдсэнээр энэ долоо хоногийг хүүхэд залууст мөнгөний талаарх ойлголт, мэдлэгийг өгөх цуврал өдөрлөгүүдийг зохион байгуулан өнгөрүүлж байна. Тодруулбал, Монголбанк, Монголын Банкны Холбоо, арилжааны банкууд хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 700 сургачид “Мөнгөний асуудал бол чухал” сэдвээр хичээл орж, “Голбал” сургууль, 1 дүгээр сургуулийн 80 сурагч Төв банкны эрдэнэсийн сангаар зочлон, “Төв банкны бодлого иргэдэд хэрхэн нөлөөлдөг вэ”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сэдвээр илтгэл сонсож өнгөрүүллээ. 

Холбоотой зөвлөгөө