ИРГЭДИЙН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫГ 2023 ОНД ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
  • Share : 0
  • Уншсан : 182
  • 1 сарын 2

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг Монголбанк бусад байгууллагуудтай хамтран 2015 оноос хойш хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн үргэлжлэл болгон “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги 2024-2030”, "Иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх стратеги" болгон өргөжүүлж 2023 онд баталлаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид сонгон судлах санхүүгийн мэдлэг олгох "Бизнес судлал" хичээлийг танхимаас гадна цахимаар (www.medlee.mn) орж эхэлсэн. Сонгож судалж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа ба цахимаар 2000 сурагч сонгон суралцаж байна. Мөн олон нийтэд чиглэсэн аян, сургалтуудыг өргөн хэмжээнд зохион байгууллаа. 2023 онд Монголбанкны төв нэгж, орон нутаг дахь хэлтэс, салбарууд нь бусад байгууллагуудтай хамтран 21 аймаг, 9 дүүргийн 1600 гаруй бичил жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт орсноос гадна давхардсан тоогоор 95,000 орчим иргэдэд сургалт оржээ. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд цахим орчинд залилах гэмт хэрэг болон хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах явдал нэмэгдэж байгаатай холбогдуулан тэдгээр этгээдүүдтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлийн сургалт, сурталчилгааг зохион байгуулахад Монголбанк нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллалаа.

Холбоотой зөвлөгөө