“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2022” АЯНЫГ БАНКНЫ САЛБАРЫН САНААЧИЛГАТАЙГААР ӨНГӨРСӨН НЭГ САРЫН ТУРШ УЛС ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛЛЭ
  • Share : 0
  • Уншсан : 227
  • 11 сарын 8
“Дэлхийн хуримтлалын өдөр-2022”-ыг аравдугаар сарын турш орон даяар амжилттай зохион байгуулж, өнгөрөгч амралтын өдөр олон нийтийн дунд нээлттэй өдөрлөг зохион байгуулснаар өндөрлүүллээ. Энэ үеэр Монголбанк, Монголын банкны холбоо, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгчийн газар, Хадгаламжийн даатгалын корпорацийн зүгээс манай улсын иргэдийн хуримтлуулах хандлага, иргэдийн санхүүгийн боловсролын байдлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт лектор О.Явуухулан, Санхүүч хэрэм хүүхдийн цувралын зохиолч, санхүүгийн зөвлөх Ж.Оюун нар лекц тавьж, Голомт, Капитрон банкны мэргэжилтнүүд хувийн санхүү, хуримтлалын талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Мөн энэ үеэр дуучин Sekstsagaanbogd уран бүтээлээ хүргэж, өөрийн хувийн санхүүгийн төлөвлөлтийн талаарх туршлагаа хуваалцлаа. Өдөрлөгийн үеэр арилжааны банкууд олон төрлийн урамшуулалтай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, харилцагч нартаа санхүүгийн зөвлөгөө мэдээллийг хүргэж, азтай харилцагчийг тодруулж 30 гаруй хүүхдэд гарын бэлэг өгсөн бол Хадгаламжийн даатгалын корпорациас асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, 10 хүүхдэд Хадгаламжийн эрхийн бичиг гардуулах зэрэг үйл ажиллагаанууд болов. “Дэлхийн хуримтлалын өдөр-2022” аяныг хэрэгжүүлэх хугацаанд зохион байгуулагч байгууллагуудаас нийт 300 шахам иргэд, хүүхэд залууст сургалт, зөвлөгөө мэдээллийг өгчээ.

Холбоотой зөвлөгөө