“ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЦАР ХҮРЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ АРГА ХЭЛБЭРИЙГ ӨРГӨТГӨВ.
  • Share : 1
  • Уншсан : 1117
  • 1 сарын 13

 “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран, Европын холбооны дэмжлэгтэйгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г боловсруулав. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дэмжих зорилгоор “Дэлхийн мөнгөний долоо хоног-2021”, “Дэлхийн хуримтлалын өдөр-2021”, “Ятгах тусам нягтал-2021” аянуудыг тус тус зохион байгуулж, цахим орчинд 2.6 сая иргэнд хүргэж, хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор 360 орчим мянган хүнд санхүүгийн боловсрол олгох сургалтыг хийж 157 албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэв. Түүнчлэн, үндсэн хөтөлбөрийн хүрээнд 40 гаруй удаагийн сургалтад 1570 орчим иргэнийг хамруулав. Мөн Монгол Улсын банкны салбарын ажилтанд тавигдах нэгдсэн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэхээр Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын банк санхүүгийн академи, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах банкны ажилтны суурь шаардлагын жишиг”-ийг дагалдах журам болон сургалтын хөтөлбөрийн хамт хэрэгжүүлж эхэллээ.

 

Холбоотой зөвлөгөө