• Share : 1
  • Уншсан : 5754
  • 7 сарын 28

Валютын ханш гэж юу вэ?

Валютын ханш гэдэг нь нэг орны мөнгийг (жишээлбэл Төгрөгийг) нөгөө орны мөнгөөр (жишээлбэл Ам.доллараар) солиход хэрэглэгддэг ханш юм. Жишээлбэл, Ам.доллартай тэнцэх валютын ханш 2000 төгрөг байвал энэ нь 2000 төгрөгийг 1 ам.доллараар эсвэл 1 ам.долларыг 2000 төгрөгөөр сольж болно гэсэн үг юм. Бодит амьдрал дээр валютын ханш нь санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлаас хамааран ойр ойрхон (өдөрт хэд хэдэн удаа) өөрчлөгддөг.

 

Монгол банкны вэбсайт шиг [www.mongolbank.mn] валютын ханшыг хамгийн сүүлийн үеийн байдлаар харуулдаг вэбсайтууд байдаг. Эдгээр вэбсайтуудын тусламжтайгаар та тодорхой нэг орны мөнгийг нөгөө орны мөнгөөр сольвол хэд болохыг тооцоолж болдог (гэхдээ яг тухайн ханшаар та валют зарах юмуу худалдан авна гэсэн үг биш юм).

Холбоотой зөвлөгөө