• Share : 2
  • Уншсан : 5947
  • 7 сарын 19

ЗГҮЦ гэж юу вэ

Үнэт цаасны нэг төрөл болох Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)  нь эрсдэлгүй үнэт цаасанд тооцогддог тул зах зээлийн жишиг хүү болдог бөгөөд ЗГҮЦ-ны өгөөжийн муруй нь дараах зорилгоор ашиглагддаг байна. Үүнд:

  • хөрөнгө оруулагчдад тухайн зах зээлийн эрсдэлийг ойлгоход туслах,
  • зах зээлийн ирээдүйн нөхцөл байдлын хүлээлтийг харуулах,
  • шинээр гаргах үнэт цаасны үнэ ханш, өгөөжийг тогтооход жишиг хүү болох,
  • бусад орны өгөөжийн хүүтэй харьцуулах.

Өөрөөр хэлбэл компаниудад санхүүгийн зах зээлд өрийн хэрэгсэл гаргахад зах зээлийн жишиг хүү болох, шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэр, хөрөнгийг босгоход нь эерэгээр нөлөөлөх зэрэг давуу талуудтай юм.

                       

Үүнээс гадна хөрөнгө оруулагчдад:

  • Хөрвөх чадвар өндөртэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл
  • ЗГҮЦ-ны орлого татвараас чөлөөлөгддөг давуу талтай юм.

Өнөөдрийн байдлаар ЗГҮЦ-ны арилжааг долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад Монголбанкаар, Мягмар гарагт Монголын Хөрөнгийн Биржээр (МХБ) дамжуулан арилжаалагдаж байгаа бөгөөд тус арилжаанд иргэн, аж ахуй нэгж байгууллага оролцох бүрэн боломжтой юм.

Үнэт цаасны хугацааны хувьд богино хугацаатай буюу нэг жил ба түүнээс доош (12, 28, 39, 52 долоо хоногийн хугацаатай), бонд буюу нэг жилээс дээш хугацаатай (1.5, 2 ,3, 5, 10 жил) байна. Засгийн газрын бонд нь хагас жил тутам төлөгдөх купонтой байдаг.

Доорх дүрслэлд Монголбанкаар дамжин арилжаалагдсан богино хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжид суурилан тооцсон, төгрөгийн өгөөжийн муруйг харууллаа.

Дүрслэл 1: Төгрөгийн жишиг өгөөжийн муруй

Холбоотой зөвлөгөө

Хөрөнгө оруулахХөрөнгө оруулах
ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ?

3 сарын 24