• Share : 50
  • Уншсан : 49089
  • 2 сарын 20

Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалт гэдэг нь үр өгөөж хүртэнэ гэж итгэсний үндсэн дээр мөнгөө ирээдүйд ашиг, орлого авчрах зүйлд зарцуулахыг хэлнэ.

ӨГӨӨЖ

 “Өгөөж” нь хөрөнгө оруулалтаас олох аливаа орлого буюу (жишээ нь, хувьцааны ногдол ашиг) тодорхой хугацаан дахь таны хөрөнгө оруулалтын үнэ цэнийн өөрчлөлтийг илэрхийлнэ. Өгөөж нь эерэг, эсвэл сөрөг байж болно.

 

Тухайлбал, дараах зүйлд хөрөнгө оруулж болно. Үүнд:

  • Өөрийн бизнес. Шинээр бизнес эхлэхтэй холбоотой зөвлөмжийг эндээс [Бизнес эхлэх] үзнэ үү.
  • Компанийн хувьцаа. Хувьцаанд хөрөнгө оруулах тухай илүү дэлгэрэнгүй зүйлсийг эндээс [Хувьцаа] уншина уу.
  • Хөрөнгө оруулалтын сан. Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах тухай дэлгэрэнгүй зүйлсийг эндээс [Хөрөнгө оруулалтын сан] уншина уу.
  • Засгийн газрын ба компанийн бонд. Бондод хөрөнгө оруулах тухай эндээс [Бонд] уншина уу.
  • Үл хөдлөх хөрөнгө (жишээ нь, түрээслэдэг байраа өмчилж авах; эсвэл үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах) Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах тухай дэлгэрэнгүйг эндээс [Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах] уншина уу.

Хэдэн төгрөгийн өгөөж хүртэх вэ?

Таны хөрөнгө оруулалт амжилттай байх баталгаа байхгүй. Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ нэмэгдэж, эсвэл буурч болно.

 

Компанийн хувьцааны хувьд та хэдэн төгрөгийн өгөөж хүртэх нь тухайн компанийн үйл ажиллагаа, гүйцэтгэл, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас шалтгаална. Хөрөнгө оруулалтын сангийн хувьд ашиг орлого олох уу? Эсвэл мөнгөө алдах уу? гэдэг нь таны сонголт, тухайн сангийн үйл ажиллагааны гүйцэтгэл, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас шалтгаална.  

Хөрөнгө оруулахаас өмнө

Хөрөнгө оруулахаасаа өмнө та дараах зүйлсийн талаар тунгаан бодоорой. Үүнд:

  • Таны хөрөнгө оруулалтын зорилго;
  • Та ямар мөнгөөр хөрөнгө оруулалт хийх вэ?
  • Таны хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэмжээ;
  • Ямар хугацаанд хөрөнгө оруулахыг хүсч байна вэ?
  • Хөрөнгө оруулалтын үйл явцад хир идэвхтэй оролцох хүсэлтэй байна вэ?

Таны хөрөнгө оруулалтын зорилго

Зорилго нь богино (1 - 3 жил), дунд (4 - 9 жил), урт хугацааны (10 ба түүнээс дээш жил) байж болно. Жишээлбэл, таны дараах зорилгоор хөрөнгө оруулах сонирхолтой байж болно. Үүнд:

  • Хоёроос гурван жилийн дараа орон сууц худалдан авахад зориулсан урьдчилгаа хөрөнгийг бүрдүүлэх;
  • Хүүхдээ 18 нас хүрэхэд их сургуулийн боловсрол олгох, сургалтын төлбөрийг төлөхөд ашиглах;
  • Тэтгэвэрт гарсны дараа орлогоор хангах тэтгэврийн сан бүрдүүлэх гэх мэт.

Та ямар мөнгөөр хөрөнгө оруулалт хийх вэ?

Та өөрийн хадгаламжийн мөнгөөр, эсвэл зээл авч хөрөнгө оруулалт хийж болно. Хадгаламжаасаа мөнгө авч хөрөнгө оруулалтад хийхдээ өмнө гэнэтийн яаралтай мөнгөний хэрэгцээ тулгарсан үед тухайлбал, эрүүл мэнд муудах, гэнэт ажилгүй болох зэрэг тохиолдолд хэрэглэх тодорхой хэмжээний мөнгийг үлдээх хэрэгтэй.

Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарсан үед ашиглах хадгаламжтай байх тухай илүү дэлгэрэнгүй зөвлөмжийг эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх хэсгийн Яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан үед ашиглах хадгаламж] үзнэ үү.

 

Хөрөнгө оруулахын тулд мөнгө зээлэхээсээ өмнө сайн бодоорой. Ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн тулд авсан зээлийн нийт зардлаас илүү их орлого олох шаардлагатай болно. Хэрэв хөрөнгө оруулалтаас олсон таны ашиг авсан зээлийн нийт зардлаас бага, эсвэл хөрөнгө оруулснаар алдагдалд орсон бол та хөрөнгө оруулсан мөнгөө алдах төдийгүй авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болно. Хөрөнгө оруулалт бүтэлгүй болсон ч та зээлийн хүү, шимтгэлийг төлсөөр байх болно. 

Таны хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэмжээ

 “Эрсдэл” гэдэг үг нь таны хөрөнгө оруулалт үнэ цэнээ алдаж болох (эсвэл хамгийн муугаар илэрхийлэхэд та бүх мөнгөө алдаж болох) магадлалыг илэрхийлдэг. “Огт эрсдэлгүй” хөрөнгө оруулалт байдаггүй. Та хөрөнгө оруулсан л бол тодорхой хэмжээний эрсдэл байна. Эрсдэлийн хэмжээ хөрөнгө оруулалтын төрлөөс шалтгаалан янз бүр байдаг.

 

Эрсдэл ихтэй зарим хөрөнгө оруулалтын өгөөж их байдаг ч та бүх, эсвэл ихэнх мөнгөө алдах магадлал бий. Эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хувьд та мөнгөө алдах эрсдэл бага байдаг боловч өгөөж нь эрсдэл ихтэй хөрөнгө оруулалтын өгөөжөөс бага байдаг.

 

Эрсдэлийн талаар та ямар хандлагыг баримталдагаа бодоорой. Хэдийгээр бага ашиг, орлоготой ч мөнгөө найдвартай хадгалж хуримтлуулахыг чухалчилдаг уу? Эсвэл хөрөнгөө алдах эрсдэлтэй ч илүү ашиг орлого олох зүйлд хөрөнгө оруулалт хийх үү? Аль болох эрсдэл багатай зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Учир нь эрсдэл ихтэй хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд бүх мөнгөө, эсвэл оруулсан хөрөнгийнхөө тодорхой хувийг алдах магадлал өндөртэй байдаг.

САНАМЖ

Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өөрчлөгдсөний улмаас оруулсан хөрөнгөөсөө бага мөнгө буцаан авч болно.

Ямар хугацааны хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна вэ?

Ямар хугацаанд мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа бодоорой. Тухайлбал:

  • Хэрэв та 2-3 жилийн дараа орон байр худалдан авахаар урьдчилгаа төлбөрт мөнгө хуримтлуулж байгаа бол хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өөрчлөгдөж болох тул та мөнгөө Хадгаламжид [Хадгаламж] хийсэн нь илүү дээр сонголт болно.
  • Харин та 25 жилийн дараа ашиглах тэтгэвэрт зориулан мөнгө хуримтлуулж байгаа бол хөрөнгө оруулалтын үнэ цэнэ богино хугацаанд буурах талаар санаа зовохгүй байж болох бөгөөд та зөвхөн урт хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Урт хугацаанд таны хөрөнгө оруулалт хадгаламжаас илүү их өгөөжийг авчрах магадлал өндөр байна.

Хөрөнгө оруулалтын үйл явцад хэр идэвхтэй оролцох хүсэлтэй байна вэ?

Хэрэв та практик үйл ажиллагаанд илүү оролцож, идэвхтэй хөрөнгө оруулагч байхыг хүсдэг, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах дуртай бол аль нэг компанийн хувьцаа, [Хувьцаа] ба/эсвэл бонд [Бонд] худалдан авах талаар бодож үзээрэй. Гэхдээ түүнтэй холбоотой эрсдэлийг бүрэн ойлгосон байвал зохино.

 

Хэрэв та практик үйл ажиллагаанд оролцож идэвхтэй хөрөнгө оруулагч байх цаг завгүй, эсвэл таны хөрөнгө оруулах мөнгөний хэмжээ бага бол хөрөнгө оруулалтын санд [Хөрөнгө оруулалтын сан], тухайлбал, итгэлцлийн болон хөрөнгө оруулалтын итгэлцлийн санд хөрөнгө оруулбал илүү тохиромжтой. Ингэснээр, таны хөрөнгө оруулалтыг өөр олон хөрөнгө оруулагчдын мөнгөтэй нийлүүлж нэг том сангаас илүү өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалт худалдан авахад ашиглана.

Танд ямар төрлийн хөрөнгө оруулалт хэрэгтэй, эсвэл ямар хөрөнгө оруулалтын санг сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаа бол санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө [Санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө] авч болно.

Хөрөнгө оруулалтын сонголт хийх

Хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэлийн талаарх өөрийн хандлага, ямар хугацаанд хөрөнгө оруулах болон хөрөнгө оруулалтын үйл явцад хир идэвхтэй оролцох хүсэлтэй байгаа зэргээ шийдсэн бол та дараах алхмыг хийх хэрэгтэй. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргах. Та мөнгөө олон төрлийн хөрөнгө оруулалтад тараан байрлуулах, таны зорилго, хэрэгцээнд нийцсэн бодитой төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
  • Хөрөнгө оруулалтаа сонгох. Таны зорилго, төлөвлөгөөнд тохирох хөрөнгө оруулалтыг сонгох. Танд ямар төрлийн хөрөнгө оруулалт (хувьцаа, бонд ба/эсвэл үл хөдлөх хөрөнгийн) тохиромжтойг бодох нь чухал. Түүнчлэн шууд хөрөнгө оруулах уу? Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах уу? гэдгийг шийдэх нь зүйтэй.
  • Хөрөнгө оруулалтын залилан, луйвраас зайлсхийх. Залилан, луйврыг хэрхэн таньж мэдэх тухай эндээс [Луйврыг хэрхэн таньж мэдэх вэ?] үзнэ үү. Нийтлэг тохиолддог луйвар болон луйврын хохирогч болохоос хэрхэн зайлсхийх тухай эндээс [Зарим нийтлэг луйвар] үзнэ үү. “Хурдан баяжих” хөрөнгө оруулалтын боломж гэсэн үгэнд бүү хууртаарай. Энэ нь луйвар байх магадлал өндөр бөгөөд та өөрийн бүх, эсвэл тодорхой хэмжээний мөнгөө алдахад ч хүргэж болзошгүй.

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий. Өөрөөр хэлбэл, янз бүрийн салбарт хөрөнгө оруулалтын өөр өөр төрөлд мөнгөө тараан хуваарилах замаар хөрөнгө оруулах буюу мөнгөө нэг ижил чиглэлд хөрөнгө оруулахгүй байх нь зүйтэй.  Үүнийг төрөлжүүлэх гэнэ. Төрөлжүүлэлтийн гол зорилго нь зарим хөрөнгө оруулалтаас хүлээсэн алдагдлыг амжилттай хөрөнгө оруулалтын ашиг, орлогоор нөхөх боломжийг бүрдүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, эрсдэл ихтэй болон багатай хөрөнгө оруулалтын тэнцвэрийг хангах сайн арга юм.

 

Хувьцаанд хөрөнгө оруулж байгаа бол, зөвхөн нэг компанийн хувьцааг худалдан авахын оронд өөр, өөр салбарт үйл ажиллагаа явуулж буй олон компанийн хувьцааг худалдан авах нь зүйтэй. Түүнчлэн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж болно. Энэ нь төрөл бүрийн “хөрөнгийн ангиллаас” сонгож өөрийн эрсдэлийг хуваарилах арга зам юм. Жишээ нь, бэлэн мөнгө, хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулалтын сангуудаас холимог байдлаар сонгох, эсвэл хөрөнгийн эдгээр олон төрлийн ангилалд хөрөнгө оруулдаг хэд хэдэн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах гэм мэт.

 

Нэг ижил төрлийн хувьцаанд (жишээ нь, зөвхөн барилгын компаниудын хувьцаанд) голчлон хөрөнгө оруулахаас зайлсхийх нь зүйтэй. Хэрэв ижил төрлийн хувьцаанд хөрөнгө оруулбал нэг хөрөнгө оруулалт амжилтгүй болоход ижил төрлийн бусад хувьцааны хөрөнгө оруулалт мөн амжилтгүй байх хандлагатай байдаг.

Худалдаж авахаасаа өмнө борлуулах тухай бод

Зарим төрлийн хөрөнгө оруулалтыг түргэн, эсвэл ерөнийдөө зарж борлуулахад хэцүү байдаг. Хөрөнгө оруулах эсэхээ шийдэхдээ эхлээд хожим нь түүнийг зарж борлуулахад хялбар эсэх талаар судалж мэдэх нь чухал.

Хөрөнгө оруулахын зэрэгцээ хуримтлуул

Хуримтлуулсан бүх мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулалгүйгээр зарим мөнгөө хадгалах нь чухал. Танд гэнэт мөнгөний хэрэгцээ гарвал, жишээ нь, та ажилгүй болох, машинаа засах шаардлагатай болох зэрэг гэнэт мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хөрөнгө оруулалтын хэрэгслийг хурдан зарж чадахгүй байх магадлалтай. Мөн таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ тухайн үед буурсан байж болно. Энэ тохиолдолд та анх хөрөнгө оруулсан мөнгөө алдахад хүрч болзошгүй. Иймд, мөнгөний хэрэгцээ гарахад богино хугацаанд санхүүгийн бага алдагдалтай, эсвэл алдагдалгүйгээр мөнгө олох боломжийг бүрдүүлдэг хадгаламжид тодорхой хэмжээний мөнгө байршуулах хэрэгтэй.

 

Ямар зорилгоор, хэрхэн яаж хуримтлал үүсгэх тухай эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх] үзнэ үү.

Хадгаламжийн тухай мэдээллийг эндээс [Хадгаламж] үзнэ үү.

Хөрөнгө оруулалтаа хянах

Таны хөрөнгө оруулалт зорилгод тань нийцэж буй эсэхийг тогтмол хянаж байх нь зүйтэй. Зарим сонин, цахим хуудсанд хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангуудын үнийн талаар мэдээлдэг. Эдгээрийг ашиглан таны хөрөнгө оруулалт хир амжилттай байгааг хянах боломжтой.

Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурахад (нэмэгдэхэд – заримдаа амжилттай сайн хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой харагддаг) бэлтгэлтэй байгаарай. Гэвч үнийн гэнэтийн өөрчлөлтийн улмаас яарч шийдвэр гаргах хэрэггүй. Хэрэв та урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн бол зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, тухайн нөхцөлд тохирсон зөв шийдвэр гаргаж байх нь чухал. 

 

Урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилго болон ирээдүйн талаарх төсөөлөлдөө тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд тохиолдсон зүйлд тулгуурлан шийдвэр гаргаж болохгүй. (жишээ нь, таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өнгөрсөн хугацаанд 20% буурсан нь ирээдүйд таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурна гэсэн үг биш).

Баримт бичгийг найдвартай газарт хадгалах

Тухайн хөрөнгө оруулалтад төлсөн үнэ, шимтгэл, татварын тухай бүхий л мэдээллийг хөрөнгө оруулалтын төрөл тус бүрээр хадгалах нь чухал. Эдгээр тайлан, мэдээллийг татварын хөнгөлөлт эдлэх баримт бичиг бүрдүүлэх гэх мэт шаардлагатай үед олоход хялбар, найдвартай газарт хадгалаарай.

Санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө

Хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдан авах, худалдахдаа, ялангуяа их хэмжээний, эрсдэлтэй, эсвэл ер бусын өвөрмөц хөрөнгө оруулалтын хувьд санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө аваарай. Санхүүгийн зөв зохистой зөвлөгөө авснаар та зорилгоо бодитой тодорхойлох, эрсдэлийн талаар мэдлэг, ойлголттой болно. Мөн санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө нь таны эрсдэлд хандах хандлагаас шалтгаалан зорилгодоо хүрэхэд тань тусалж чадахуйц хөрөнгө оруулалтыг сонгоход тусална. Түүнчлэн хөрөнгө оруулалтын талаар алдаатай шийдвэр гаргахаас зайлсхийхэд санхүүгийн сайн зөвлөгөө танд тусална.

 

Компанийн хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангуудын талаарх санхүүгийн зөвлөгөөг санхүүгийн мэргэжлийн зөвлөхөөс авч болно. Санхүүгийн зөвлөхүүд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохих зөвшөөрөл, лиценз авсан байна. Та Санхүүгийн Зохицуулах Хорооны цахим хуудас руу энэ линкээр [http://www.frc.mn/org/index?category=77] орж тухайн санхүүгийн зөвлөх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж болно.  Мөн тухайн зөвлөхийн зөвшөөрлийн гэрчилгээг өөрөөс нь үзэж болно. 

 

Санхүүгийн зөвлөгөө авах шийдвэр гаргахаас өмнө үйлчилгээний хөлс болон бусад төлбөрийн талаар асууж мэдээрэй.

Шимтгэл, суутгалыг шалгах

Хувь хүний эзэмшлийн хувьцаа худалдан авах эсвэл зарах гэж байгаа бол та хөрөнгийн биржийн брокерт хандаж холбогдох арилжааны төлбөрийг төлж арилжаалах хэрэгтэй болно. Хэрэв хөрөнгө оруулалтын сан худалдан авах эсвэл худалдах гэж байгаа бол сангийн менежерт төлбөр төлөх гэх мэт тодорхой төлбөр төлөх хэрэгтэй болдог. Санхүүгийн зөвлөгөө авах хүсэлтэй байгаа бол санхүүгийн зөвлөхийн үйлчилгээний хөлсийг төлнө.  

 

Санхүүгийн байгууллага тус бүрийн шимтгэл хураамжууд нь өөр байдаг. Иймд та өөрийн төлөх нийт төлбөрийн талаар тодорхой мэдээлэлтэй болохын тулд харьцах гэж буй санхүүгийн байгууллагаа холбогдох бүх шимтгэл, үйлчилгээний төлбөрийн талаар тодорхой тайлбарлахыг хүсээрэй. Жишээ нь, аливаа хөрөнгө оруулалтыг худалдан авах эсвэл худалдах шийдвэр гаргахаасаа өмнө холбогдох хичнээн хэмжээний шимтгэл, суутгал эсвэл бусад зардлуудыг төлөх ёстойг тодруулж шалгаарай.

 

Хураамж өндөр байх нь заримдаа чанар сайтайг илтгэдэг. Гэвч та төлсөн хураамжтай дүйцэхүйц чанартай үйлчилгээ авч чадах эсэх, өөр газар бага төлөөд адил чанартай үйлчилгээ авч чадах эсэхээ бодож нягтлаарай.

САНАМЖ

Аливаа шимтгэл, суутгал эсвэл бусад хураамж төлбөр нь таны хөрөнгө оруулалтаас олох ашгийг бууруулна.

 

Хөрөнгө оруулалтын сан

Та хөрөнгө оруулалтын шийдвэрийг мэргэжлийн хүнээр гаргуулах сонирхолтой бол хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах нь тохиромжтой. Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө шууд худалдан авахтай харьцуулбал, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулснаар илүү өргөн цар хүрээтэй зах зээлд хөрөнгө оруулах боломжийг танд олгоно. Гэвч бусад хөрөнгө оруулалттай харьцуулахад илүү их хураамж, шимтгэл төлөх хэрэгтэй болдог.
 
Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа

Хөрөнгө оруулалтын сангийн менежер хөрөнгө оруулагчдын мөнгөөр нэгдсэн мөнгөн сан бүрдүүлж, түүгээр бүх хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс хувьцаа болон өөр хөрөнгө худалдан авах, худалдах үйл ажиллагаа явуулна. Сангийн менежер нь сангийн хөрөнгө оруулалтын дүрэмд заасан зохих шалгуур үзүүлэлтийн дагуу төрөл бүрийн хөрөнгө оруулалтаас сонголт хийж багц бүрдүүлэн ажиллана.

Хөрөнгө оруулалтын сангууд өөр, өөр хөрөнгө оруулалт хийдэг. Жишээ нь, зарим сан зөвхөн Монгол компанийн хувьцааг худалдан авдаг бол, зарим нь гадаадын компаниудын бонд, хувьцаа зэрэгт хөрөнгө оруулалт хийдэг. Зарим сан зөвхөн жижиг, дунд үйлдвэрийн хувьцааг худалдан авдаг бол зарим нь том компанийн хувьцааг худалдан авдаг, зарим нь технологийн компаниудын хувьцааг худалдан авдаг гэх мэт.

 

Хөрөнгө оруулагч тус бүр нийт сангийн тодорхой хувийг эзэмшинэ. Хэрэв сангийн хөрөнгө оруулсан хувьцаа, бусад хөрөнгийн үнэ өсвөл, хөрөнгө оруулагч тус бүрийн эзэмших хувьцааны үнэ өснө. Түүнчлэн, хэрэв сангийн хөрөнгө оруулсан хувьцаа, бусад хөрөнгийн үнэ буурвал, хөрөнгө оруулагч тус бүрийн эзэмших хувьцааны үнэ буурна.

 

Зарим сан ашиг хуваарилах зарчмаар ажилладаг буюу хөрөнгө оруулагч нартаа ногдол ашиг, хүү байдлаар тогтмол төлбөр төлдөг. Зарим сан хуримтлалын зарчимтай байх бөгөөд энэ нь сангийн аливаа хүү, ногдол ашиг нь тухайн санд автоматаар дахин хөрөнгө оруулалт болж хуримтлагдана гэсэн үг. Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулахаас өмнө тухайн сан ямар зарчмаар ажилладгийг асууж, өөрийн хөрөнгө оруулалтын зорилгодоо нийцүүлэн сонголт хийгээрэй.

 

Хөрөнгө оруулалтын ямар санд хөрөнгө оруулахаа сонгоход тань туслах санхүүгийн мэргэжлийн зөвлөгөөг [Хөрөнгө оруулах хэсгийн Санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө] эндээс авч болно.

Хэдэн төгрөгийн өгөөж хүртэх вэ?

Таны хөрөнгө оруулалт амжилттай болох бүрэн баталгаа байхгүй. Таны хөрөнгө оруулалтын үнэ өсч, эсвэл буурч болно.

 

Компанийн хувьцааны хувьд та хичнээн хэмжээний өгөөж хүртэх нь тухайн компанийн үйл ажиллагааны үр дүн, олсон ашгийн хэмжээ, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас шалтгаална.

САНАМЖ

Таны хөрөнгө оруулалтын үнэ буурч болох учраас та оруулснаасаа бага мөнгө эргүүлж авч болно.

Шимтгэл

Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын сангийн менежерт шимтгэл төлнө. Эдгээр хураамж, шимтгэлийг зардлыг нөхөж, ашиг хүртээхийн тулд тухайн хөрөнгө оруулалтын сан ашигтай ажиллах ёстой. Хэрэв хөрөнгө оруулалтын сангийн өгөөж сөрөг буюу ашиггүй бол эдгээр шимтгэл, хураамж таны хөрөнгийг аажмаар үнэгүйдүүлнэ. Иймд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулахаас өмнө нэг удаа болон цаашид үргэлжлүүлэн төлөх шимтгэл, хураамжийн талаар асууж мэдээрэй.

Мөнгөө авч ашиглах боломж

Ихэнх хөрөнгө оруулалтын сан танд хувьцаа болон өөрийн оруулсан хөрөнгийг хүссэн үедээ худалдахыг зөвшөөрдөг. Гэвч зарим хөрөнгө оруулалтын сан ийм боломжийг сар, улирал тутам, эсвэл жилд хоёр удаа л олгодог.

 

Хөрөнгө оруулалтын хугацаа нь таны санхүүгийн зорилго болон юунд хөрөнгө оруулж буйгаас шалтгаалдаг гэдгийг санах нь зүйтэй.

Ямар эрсдэлтэй вэ?

Хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийн үнэ буурах эрсдэлтэй.

 

Таны мөнгийг нэгээс илүү олон компанид тараан байршуулсан байдаг учраас аль нэг компанийн хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалттай харьцуулахад оруулсан бүх хөрөнгөө алдах эрсдэл бага.

 

Хөрөнгө оруулалтын сангийн удирдлага, захиргааны зардал, хураамж гэх мэт төрөл бүрийн шимтгэлийг суутгасны улмаас таны өгөөж багасах эрсдэлтэй. Ийм шимтгэл, хураамжийн хэмжээ нь хөрөнгө оруулалтын сан тус бүрт харилцан адилгүй байдаг.

 

Хөрөнгө оруулалт хийх зорилгоор зээл авахаасаа өмнө сайн бодоорой. Ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн тулд авсан зээлийн нийт зардлаас илүү их орлого олох шаардлагатай болно. Хэрэв хөрөнгө оруулалтаас олсон таны ашиг авсан зээлийн нийт зардлаас бага, эсвэл хөрөнгө оруулснаар алдагдалд орсон бол та хөрөнгө оруулсан мөнгөө алдах төдийгүй авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болно. Хөрөнгө оруулалт бүтэлгүй болсон ч та зээлийн хүү, шимтгэлийг төлсөөр байх болно. 

Хөрөнгө оруулахын өмнө

Хөрөнгө оруулахаасаа өмнө та дараах зүйлсийн талаар тунгаан бодоорой. Үүнд:

  • Таны зорилго. Зорилгоо тодорхойлох тухай дэлгэрэнгүйг эндээс [Хөрөнгө оруулах хэсгийн Таны] уншина уу.
  • Таны хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэмжээ. Энэ талаар эндээс [Хөрөнгө оруулах хэсгийн Таны хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэмжээ] уншина уу.
  • Ямар хугацаанд хөрөнгө оруулахыг хүсч байна вэ? Энэ тухай дэлгэрэнгүйг эндээс [Хөрөнгө оруулах хэсгийн Ямар хугацаанд хөрөнгө оруулахыг хүсч байна вэ?] уншина уу.
  • Хөрөнгө оруулалтын үйл явцад хэр идэвхтэй оролцох хүсэлтэй байна вэ? Энэ тухай дэлгэрэнгүйг эндээс [Хөрөнгө оруулах хэсгийн Хөрөнгө оруулалтын үйл явцад хир идэвхтэй оролцох хүсэлтэй байна вэ?] уншина уу.

Хөрөнгө оруулалтын сонголт хийх

Хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэлийн талаарх өөрийн хандлага, ямар хугацаанд хөрөнгө оруулах болон хөрөнгө оруулалтын үйл явцад хир идэвхтэй оролцох хүсэлтэй байгаа зэргээ шийдсэн бол та дараах алхмыг хийх хэрэгтэй. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргах. Та мөнгөө олон төрлийн хөрөнгө оруулалтад тараан байрлуулах, таны зорилго, хэрэгцээнд нийцсэн бодитой төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
  • Хөрөнгө оруулалтаа сонгох. Таны зорилго, төлөвлөгөөнд тохирох хөрөнгө оруулалтыг сонгох. Танд ямар төрлийн хөрөнгө оруулалт (хувьцаа, бонд ба/эсвэл үл хөдлөх хөрөнгийн) тохиромжтойг бодох нь чухал. Түүнчлэн шууд хөрөнгө оруулах уу? Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах уу? гэдгийг шийдэх нь зүйтэй.
  • Хөрөнгө оруулалтын залилан, луйвраас зайлсхийх. Залилан, луйврыг хэрхэн таньж мэдэх тухай эндээс [Луйврыг хэрхэн таньж мэдэх вэ?] үзнэ үү. Нийтлэг тохиолддог луйвар болон луйврын хохирогч болохоос хэрхэн зайлсхийх тухай эндээс [Зарим нийтлэг луйвар] үзнэ үү. “Хурдан баяжих” хөрөнгө оруулалтын боломж гэсэн үгэнд бүү хууртаарай. Энэ нь луйвар байх магадлал өндөр бөгөөд та өөрийн бүх, эсвэл тодорхой хэмжээний мөнгөө алдахад ч хүргэж болзошгүй.

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий. Өөрөөр хэлбэл, янз бүрийн салбарт хөрөнгө оруулалтын өөр өөр төрөлд мөнгөө тараан хуваарилах замаар хөрөнгө оруулах буюу мөнгөө нэг ижил чиглэлд хөрөнгө оруулахгүй байх нь зүйтэй.  Үүнийг төрөлжүүлэх гэнэ. Төрөлжүүлэлтийн гол зорилго нь зарим хөрөнгө оруулалтаас хүлээсэн алдагдлыг амжилттай хөрөнгө оруулалтын ашиг, орлогоор нөхөх боломжийг бүрдүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, эрсдэл ихтэй болон багатай хөрөнгө оруулалтын тэнцвэрийг хангах сайн арга юм.

Худалдаж авахаасаа өмнө борлуулах тухай бод

Зарим төрлийн хөрөнгө оруулалтыг түргэн, эсвэл ерөнийдөө зарж борлуулахад хэцүү байдаг. Хөрөнгө оруулах эсэхээ шийдэхдээ эхлээд хожим нь түүнийг зарж борлуулахад хялбар эсэх талаар судалж мэдэх нь чухал.

Хөрөнгө оруулахын зэрэгцээ хуримтлуул

Хуримтлуулсан бүх мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулалгүйгээр зарим мөнгөө хадгалах нь чухал. Танд гэнэт мөнгөний хэрэгцээ гарвал, жишээ нь, та ажилгүй болох, машинаа засах шаардлагатай болох зэрэг гэнэт мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хөрөнгө оруулалтын хэрэгслийг хурдан зарж чадахгүй байх магадлалтай. Мөн таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ тухайн үед буурсан байж болно. Энэ тохиолдолд та анх хөрөнгө оруулсан мөнгөө алдахад хүрч болзошгүй. Иймд, мөнгөний хэрэгцээ гарахад богино хугацаанд санхүүгийн бага алдагдалтай, эсвэл алдагдалгүйгээр мөнгө олох боломжийг бүрдүүлдэг хадгаламжид тодорхой хэмжээний мөнгө байршуулах хэрэгтэй.

 

Ямар зорилгоор, хэрхэн яаж хуримтлал үүсгэх тухай эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх] үзнэ үү.

Хадгаламжийн тухай мэдээллийг эндээс [Хадгаламж] үзнэ үү.

Хөрөнгө оруулалтаа хянах

Таны хөрөнгө оруулалт зорилгод тань нийцэж буй эсэхийг тогтмол хянаж байх нь зүйтэй. Зарим сонин, цахим хуудсанд хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангуудын үнийн талаар мэдээлдэг. Эдгээрийг ашиглан таны хөрөнгө оруулалт хир амжилттай байгааг хянах боломжтой.

Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурахад (нэмэгдэхэд – заримдаа амжилттай сайн хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой харагддаг) бэлтгэлтэй байгаарай. Гэвч үнийн гэнэтийн өөрчлөлтийн улмаас яарч шийдвэр гаргах хэрэггүй. Хэрэв та урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн бол зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, тухайн нөхцөлд тохирсон зөв шийдвэр гаргаж байх нь чухал. 

 

Урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилго болон ирээдүйн талаарх төсөөлөлдөө тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд тохиолдсон зүйлд тулгуурлан шийдвэр гаргаж болохгүй. (Жишээ нь, таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өнгөрсөн хугацаанд 20% буурсан нь ирээдүйд таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурна гэсэн үг биш).

 

Баримт бичгийг найдвартай газарт хадгалах

Тухайн хөрөнгө оруулалтад төлсөн үнэ, шимтгэл, татварын тухай бүхий л мэдээллийг хөрөнгө оруулалтын төрөл тус бүрээр хадгалах нь чухал. Эдгээр тайлан, мэдээллийг татварын хөнгөлөлт эдлэх баримт бичиг бүрдүүлэх гэх мэт шаардлагатай үед олоход хялбар, найдвартай газарт хадгалаарай.

Санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө

Хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдан авах, худалдахдаа, ялангуяа их хэмжээний, эрсдэлтэй, эсвэл ер бусын өвөрмөц хөрөнгө оруулалтын хувьд санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө аваарай. Санхүүгийн зөв зохистой зөвлөгөө авснаар та зорилгоо бодитой тодорхойлох, эрсдэлийн талаар мэдлэг, ойлголттой болно. Мөн санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө нь таны эрсдэлд хандах хандлагаас шалтгаалан зорилгодоо хүрэхэд тань тусалж чадахуйц хөрөнгө оруулалтыг сонгоход тусална. Түүнчлэн хөрөнгө оруулалтын талаар алдаатай шийдвэр гаргахаас зайлсхийхэд санхүүгийн сайн зөвлөгөө танд тусална.

 

Компанийн хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангуудын талаарх санхүүгийн зөвлөгөөг санхүүгийн мэргэжлийн зөвлөхөөс авч болно. Санхүүгийн зөвлөхүүд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохих зөвшөөрөл, лиценз авсан байна. Та Санхүүгийн Зохицуулах Хорооны цахим хуудас руу энэ линкээр [http://www.frc.mn/org/index?category=77] орж тухайн санхүүгийн зөвлөх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж болно.  Мөн тухайн зөвлөхийн зөвшөөрлийн гэрчилгээг өөрөөс нь үзэж болно. 

 

Шимтгэл, суутгалыг шалгах

Хувьцаа худалдан авах, худалдах шийдвэр гаргахаасаа өмнө холбогдох үйлчилгээний хөлс болон бусад шимтгэл, суутгал, хураамж төлөх ёстойг тодруулж мэдээрэй.

САНАМЖ

Аливаа шимтгэл, суутгал, бусад хураамж, төлбөр нь таны хөрөнгө оруулалтаас олох ашгийг бууруулна.

 

Хөрөнгө оруулалтын луйвар

Хөрөнгө оруулалтын луйвар гол төлөв үнэмшилтэй байдаг учраас жинхэнэ хөрөнгө оруулалтын боломжоос ялгаж салгахад хэцүү. Жишээ нь, луйварчид хуурамч компани, цахим хуудас нээгээд хүмүүсээс мөнгийг нь хуурч авах, утсаар ярьж ашигтай бизнест хөрөнгө оруулалт хийхийг ятгах зэргээр хүмүүсийг залилдаг.

 

Луйварчид, залилан мэхлэгчээс зайлсхийхэд танд туслах зарим зөвлөмжийг эндээс [Санхүүгийн луйвар, заль мэхнээс өөрийгөө хамгаалах нь] үзнэ үү.

 

Хамгийн нийтлэг луйвар, заль мэхний талаар мэдэж авах, тэдгээрээс  хэрхэн зайлсхийх тухай зөвлөмжийг эндээс [Зарим нийтлэг луйврууд] үзнэ үү.

САНАМЖ

Хурдан баяжих сонгодог арга гэж байдаггүй. Хурдан мөнгө олж чаддаг хүмүүс бол зөвхөн луйварчид, залилан мэхлэгчид байдаг.

Үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалт

Үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь  түрээсийн орлого,  үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийн ашиг зэрэг болно.  Үнэ нь зах зээл дээр өсдөг тул  зарим хүмүүс амьдрах орон сууцаа хөрөнгө оруулалт гэж үздэг.  Гэвч зөвхөн амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авснаар бусад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтаас олдог орлого, ашгийг хүртэх боломжгүй юм. Та үл хөдлөх хөрөнгөд шууд, эсвэл хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан хөрөнгө оруулж болно.

Хэрэв та үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар шийдсэн бол хичнээн хэмжээний зардал гаргаж, хичнээн хэмжээний ашиг, орлого (түрээсийн орлого гэх мэт) олохоо сайн тооцох нь зүйтэй. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахтай холбогдон үнэлгээ, хууль, зуучлалын үйлчилгээний хөлс гэх мэт зардал гарахын хамт худалдан авсны дараа үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардлууд, түрээсийн орлогод ногдох татвар, хөрөнгийн даатгалын хураамж гэх мэт зардал гардаг.  Үл хөдлөх хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө болгохын тулд та тухайн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн хөлс төлөх гэх мэт нэмэлт зардал гарахын дээр үл хөдлөх хөрөнгийг худалдах нь хялбар биш юм.

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахын тулд зээл авах

Орон сууц худалдан авахаас илүү түрээслэх зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулан зээл авах нь илүү хэцүү байдаг. Орон сууцны зээлийн нэгэн адил зээлдүүлэгч таны зээлийг эргүүлэн төлөх чадварт илүү анхаардаг.

Орон сууцны зээлийн тухай мэдээллийг эндээс [Орон сууцны зээл] үзнэ үү.

Хөрөнгө оруулалт хийх зорилгоор зээл авахаасаа өмнө сайн бодоорой. Ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн тулд авсан зээлийн нийт зардлаас илүү их орлого олох шаардлагатай болно. Хэрэв хөрөнгө оруулалтаас олсон таны ашиг авсан зээлийн нийт зардлаас бага, эсвэл хөрөнгө оруулснаар алдагдалд орсон бол та хөрөнгө оруулсан мөнгөө алдах төдийгүй авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болно. Хөрөнгө оруулалт бүтэлгүй болсон ч та зээлийн хүү, шимтгэлийг төлсөөр байх болно. 

Үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтын эрсдэл

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь дараах эрсдэлтэй. Үүнд:

  • Ямар нэг шалтгаанаар зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан үед та үл хөдлөх хөрөнгийг худалдвал үл хөдлөх хөрөнгөө зарсны дараа ч зээлдүүлэгчид өртэй үлдэж болзошгүй.
  • Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын зээлийг та орон сууцны зээл авсан банкнаасаа авсан бөгөөд эдгээр зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрвэл тухайн банк таны үл хөдлөх хөрөнгийг хоёуланг хураан авах эрсдэлтэй.
  • Зээлийн хүү өссөнөөр, таны үл хөдлөх хөрөнгөөс олох орлого буурах эрсдэлтэй.

Иймд орон сууцны зээлээ аль болох хурдан төлж барагдуулах нь бусад эрсдэлийг бууруулна.

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах нь хэр их ажиллагаатай вэ?

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах нь банкинд мөнгөө хадгалах, хувьцаа, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулахаас илүү их ажиллагаа шаарддаг. Ихэнх хөрөнгө оруулагчид дараах үйл ажиллагаанд маш их цаг хугацаа зарцуулдаг. Үүнд:

  • Худалдан авахад тохиромжтой үл хөдлөх хөрөнгө хайх;
  • Түрээслэгчийг хайж олох, тэднийг удирдах;
  • Засвар үйлчилгээ, ашиглалтын ажлыг хариуцан хийх.

Үл хөдлөх хөрөнгө хариуцсан менежер хөлслөн ажиллуулах замаар эдгээр ажлыг гүйцэтгүүлж болно. Менежер нь түрээслэгч олж, түрээсийн орлогоо цуглуулж, завсар үйлчилгээний асуудал болон таны өмнөөс түрээслэгчидтэй харилцах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах бусад арга замууд

Үл хөдлөх хөрөнгөд шууд хөрөнгө оруулахаас гадна үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө худалдан авч, худалддаг хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулж болно. Эдгээр сангууд нь оффисын барилга, үйлдвэр үйлчилгээ, дэлгүүр, худалдааны төв гэх мэт өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй байх, эсвэл ийм үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бусад сангуудын хувьцааг эзэмшдэг байж болно. Хөрөнгө оруулагчийн хувьд та түрээсийн орлогоос ашигтай ажиллаж буй эсэх, эсвэл үл хөдлөх хөрөнгө, хувьцаа худалдах замаар ашигтай ажилласан эсэхийг нь хөрөнгө оруулалтын сангийн тайлангаас харж болно. Таныг худалдах үед тухайн сангийн хувьцааны үнэ өссөн байвал та ашиг олох боломжтой. 

 

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангууд нь жижиг хөрөнгө оруулагчдад үйлчилгээний зориулалттай олон төрлийн үл хөдлөх хөрөнгө эзэмших боломжийг бүрдүүлдэг.  Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, бууралтын цикл нь орон сууцны үнийн өсөлт бууралтын циклээс өөр байдаг.  

Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Хөрөнгө оруулалтын сан] үзнэ үү.

Бонд

Засгийн газар (Засгийн газрын бонд), орон нутгийн засаг захиргаа (орон нутгийн бонд), компанийн ( корпорацийн бонд) гаргасан бондод та хөрөнгө оруулж болно. Эдгээр байгууллагын гаргасан бондыг та худалдан авбал, бондын гэрээнд заасан хугацаанд мөнгөө тэдгээр байгууллагад зээлүүлж байна гэсэн үг юм. Тухайн байгууллага танаас мөнгө зээлж, ашигласныхаа төлөө тодорхой хэмжээний хүү төлөх амлалтыг купон буюу тодорхой хугацаанд төлдөг тогтмол хүү авах эрхээр олгодог. 

 

Заримдаа бондыг тогтмол хүүтэй хөрөнгө оруулалт гэдэг. 

 

Хэрэв танд бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан бол бондын хугацаа дуусахыг, өөрөөр хэлбэл та мөнгөө эргүүлэн авах өдрийг хүртэл хүлээх шаардлагагүй. Бондын хугацаа дуусахаас өмнө түүнийг худалдаж болдог. Гэвч тухайн бондыг арилжаалах үед бондын хүү хэр өндөр байгаагаас шалтгаалж бондын үнэ нэмэгдэж, эсвэл буурч болно. 

 

Ихэвчлэн бонд нь банкны хадгаламжтай харьцуулбал өндөр хүүтэй байдаг. Иймд хэрэв та хуримтлуулсан мөнгөнөөсөө тогтмол орлоготой байхыг хүсвэл бондод хөрөнгө оруулах боломж байна.

Бондод хөрөнгө оруулалтын эрсдэл

Бонд нь дараах эрсдэлийг дагуулдаг. Үүнд:

  • Хүүний эрсдэл. Зах зээлийн ханш өссөнтэй уялдан та өөр зүйлд хөрөнгө оруулснаар олж болох байсан ашиг, орлогоос бага хэмжээтэй ашиг, орлогыг бондын хөрөнгө оруулалтаас олох;
  • Төлбөрийн чадвар алдагдах эрсдэл. Бонд гаргасан байгууллага дампуурч, таны мөнгийг эргүүлэн төлж чадахгүй болох.

 

Зарим бонд бусдаасаа найдвартай. Гэвч найдвартай бонд нь илүү эрсдэлтэй бондуудтай харьцуулахад бага хүүтэй байдаг.

 

Бусад хөрөнгө оруулалтын нэгэн адил, бондод хөрөнгө оруулахын өмнө та холбогдох судалгаа, харьцуулалтыг хийж, мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Бондод хөрөнгө оруулахын тулд мөнгө зээлэхээсээ өмнө маш сайн тунгааж бодоорой. Ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн тулд авсан зээлийн нийт зардлаас илүү их орлого олох шаардлагатай болно. Хэрэв хөрөнгө оруулалтаас олсон таны ашиг авсан зээлийн нийт зардлаас бага, эсвэл хөрөнгө оруулснаар алдагдалд орсон бол та хөрөнгө оруулсан мөнгөө алдах төдийгүй авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болно. Хөрөнгө оруулалт бүтэлгүй болсон ч та зээлийн хүү, шимтгэлийг төлсөөр байх болно. 

 

Бондыг хэрхэн худалдан авах вэ

Та бондыг тухайн бондын IPO буюу олон нийтэд бондоо анх удаа санал болгож худалдах үед нь худалдан авч болно. Мөн үнэт цаасны хоёрдогч зах зээлээс брокер, дилерийн компаниар дамжуулан худалдан авч болно. 

 

Хөрөнгө оруулалтын сангийн менежмент хийдэг компаниуд бондын санд хөрөнгө оруулахыг санал болгодог. Ингэснээр олон хөрөнгө оруулагчийн хөрөнгийг багцлан төрөл бүрийн бондод хөрөнгө оруулалт хийдэг. Бондын санг ашигласнаар бондын нэг төрөлд бус олон янзын бонд худалдан авч хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх боломжийг танд олгоно.

Хөрөнгө оруулалтын сангуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Хөрөнгө оруулалтын сан] үзнэ үү.

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий. Өөрөөр хэлбэл, янз бүрийн салбарт хөрөнгө оруулалтын өөр өөр төрөлд мөнгөө тараан хуваарилах замаар хөрөнгө оруулах буюу мөнгөө нэг ижил чиглэлд хөрөнгө оруулахгүй байх нь зүйтэй.  Үүнийг төрөлжүүлэх гэнэ. Төрөлжүүлэлтийн гол зорилго нь зарим хөрөнгө оруулалтаас хүлээсэн алдагдлыг амжилттай хөрөнгө оруулалтын ашиг, орлогоор нөхөх боломжийг бүрдүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, эрсдэл ихтэй болон багатай хөрөнгө оруулалтын тэнцвэрийг хангах сайн арга юм.

Худалдаж авахаасаа өмнө борлуулах тухай бод

Зарим төрлийн хөрөнгө оруулалтыг түргэн, эсвэл ерөнийдөө зарж борлуулахад хэцүү байдаг. Хөрөнгө оруулах эсэхээ шийдэхдээ эхлээд хожим нь түүнийг зарж борлуулахад хялбар эсэх талаар судалж мэдэх нь чухал.

Хөрөнгө оруулахын зэрэгцээ хуримтлуул

Хуримтлуулсан бүх мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулалгүйгээр зарим мөнгөө хадгалах нь чухал. Танд гэнэт мөнгөний хэрэгцээ гарвал, жишээ нь, та ажилгүй болох, машинаа засах шаардлагатай болох зэрэг гэнэт мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хөрөнгө оруулалтын хэрэгслийг хурдан зарж чадахгүй байх магадлалтай. Мөн таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ тухайн үед буурсан байж болно. Энэ тохиолдолд та анх хөрөнгө оруулсан мөнгөө алдахад хүрч болзошгүй. Иймд, мөнгөний хэрэгцээ гарахад богино хугацаанд санхүүгийн бага алдагдалтай, эсвэл алдагдалгүйгээр мөнгө олох боломжийг бүрдүүлдэг хадгаламжид тодорхой хэмжээний мөнгө байршуулах хэрэгтэй.

 

Ямар зорилгоор, хэрхэн яаж хуримтлал үүсгэх тухай эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх] үзнэ үү.

Хадгаламжийн тухай мэдээллийг эндээс [Хадгаламж] үзнэ үү.

Хөрөнгө оруулалтаа хянах

Таны хөрөнгө оруулалт зорилгод тань нийцэж буй эсэхийг тогтмол хянаж байх нь зүйтэй. Зарим сонин, цахим хуудсанд хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангуудын үнийн талаар мэдээлдэг. Эдгээрийг ашиглан таны хөрөнгө оруулалт хир амжилттай байгааг хянах боломжтой.

Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурахад (нэмэгдэхэд – заримдаа амжилттай сайн хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой харагддаг) бэлтгэлтэй байгаарай. Гэвч үнийн гэнэтийн өөрчлөлтийн улмаас яарч шийдвэр гаргах хэрэггүй. Хэрэв та урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн бол зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, тухайн нөхцөлд тохирсон зөв шийдвэр гаргаж байх нь чухал. 

 

Урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилго болон ирээдүйн талаарх төсөөлөлдөө тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд тохиолдсон зүйлд тулгуурлан шийдвэр гаргаж болохгүй. (Жишээ нь, таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өнгөрсөн хугацаанд 20% буурсан нь ирээдүйд таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурна гэсэн үг биш).

 

Баримт бичгийг найдвартай газарт хадгалах

Тухайн хөрөнгө оруулалтад төлсөн үнэ, шимтгэл, татварын тухай бүхий л мэдээллийг хөрөнгө оруулалтын төрөл тус бүрээр хадгалах нь чухал. Эдгээр тайлан, мэдээллийг татварын хөнгөлөлт эдлэх баримт бичиг бүрдүүлэх гэх мэт шаардлагатай үед олоход хялбар, найдвартай газарт хадгалаарай.

Санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө

Хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдан авах, худалдахдаа, ялангуяа их хэмжээний, эрсдэлтэй, эсвэл ер бусын өвөрмөц хөрөнгө оруулалтын хувьд санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө аваарай. Санхүүгийн зөв зохистой зөвлөгөө авснаар та зорилгоо бодитой тодорхойлох, эрсдэлийн талаар мэдлэг, ойлголттой болно. Мөн санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө нь таны эрсдэлд хандах хандлагаас шалтгаалан зорилгодоо хүрэхэд тань тусалж чадахуйц хөрөнгө оруулалтыг сонгоход тусална. Түүнчлэн хөрөнгө оруулалтын талаар алдаатай шийдвэр гаргахаас зайлсхийхэд санхүүгийн сайн зөвлөгөө танд тусална.

 

Компанийн хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангуудын талаарх санхүүгийн зөвлөгөөг санхүүгийн мэргэжлийн зөвлөхөөс авч болно. Санхүүгийн зөвлөхүүд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохих зөвшөөрөл, лиценз авсан байна. Та Санхүүгийн Зохицуулах Хорооны цахим хуудас руу энэ линкээр [http://www.frc.mn/org/index?category=77] орж тухайн санхүүгийн зөвлөх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж болно.  Мөн тухайн зөвлөхийн зөвшөөрлийн гэрчилгээг өөрөөс нь үзэж болно. 

 

Шимтгэл, суутгалыг шалгах

Хувьцаа худалдан авах, худалдах шийдвэр гаргахаасаа өмнө холбогдох үйлчилгээний хөлс болон бусад шимтгэл, суутгал, хураамж төлөх ёстойг тодруулж мэдээрэй.

САНАМЖ

Аливаа шимтгэл, суутгал, бусад хураамж, төлбөр нь таны хөрөнгө оруулалтаас олох ашгийг бууруулна.

 

Хувьцаа

Та хувьцаанд хөрөнгө оруулснаар тухайн компанийн хувьцаа эзэмшигч болно. Хэрэв компани ашигтай ажиллавал ашгийн тодорхой хувийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчиддээ өгнө. Түүнчлэн та өөрийн хувьцааг худалдан авснаасаа өндөр үнээр худалдаж үнийн зөрүүний ашиг олох боломжтой. Тухайн компанийн өнгөрсөн ба ирээдүй, үйл ажиллагааны гүйцэтгэл, хөрөнгө оруулагчдын хандлага, зах зээлийн ерөнхий нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлийн улмаас хувьцааны үнэ өөрчлөгдөж байдаг.

 Хувьцааны үнэ буурч, эсвэл өсч болох бөгөөд хувьцааг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэх нь зүйтэй. Хувьцааг худалдвал та ашигтэй, эсвэл алдагдалтай байна.

 

Та хувьцааг шууд худалдан авах, эсвэл хөрөнгө оруулалтын сангаар [Хөрөнгө оруулалтын сан] дамжуулан худалдан авах замаар хөрөнгө оруулж болно.

 

Ямар эрсдэлтэй вэ?

Хувьцааны үнэ таны худалдан авсан үнээс буурах эрсдэл бий. Мөн таны хөрөнгө оруулсан компани дампуурвал бүх мөнгөө алдах эрсдэл бий болно. 

 

Хувьцаанд хөрөнгө оруулахаар мөнгө зээлэхээсээ өмнө сайн бодоорой. Ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн тулд авсан зээлийн нийт зардлаас илүү их орлого олох шаардлагатай болно. Хэрэв хөрөнгө оруулалтаас олсон таны ашиг авсан зээлийн нийт зардлаас бага, эсвэл хөрөнгө оруулснаар алдагдалд орсон бол та хөрөнгө оруулсан мөнгөө алдах төдийгүй авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болно. Хөрөнгө оруулалт бүтэлгүй болсон ч та зээлийн хүү, шимтгэлийг төлсөөр байх болно. 

 

Хэдэн төгрөгийн өгөөж хүртэх вэ?

Таны хөрөнгө оруулалт амжилттай болох бүрэн баталгаа байхгүй. Таны хөрөнгө оруулалтын үнэ өсч, эсвэл буурч болно.

Компанийн хувьцааны хувьд та хичнээн хэмжээний өгөөж хүртэх нь тухайн компанийн үйл ажиллагааны үр дүн, олсон ашгийн хэмжээ, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас шалтгаална.

САНАМЖ

Таны хөрөнгө оруулалтын үнэ буурч болох учраас та оруулснаасаа бага мөнгө эргүүлж авч болно.

Хөрөнгө оруулахын өмнө

Хөрөнгө оруулахаасаа өмнө та дараах зүйлсийн талаар тунгаан бодоорой. Үүнд:

  • Таны зорилго. Зорилгоо тодорхойлох тухай дэлгэрэнгүйг эндээс [Хөрөнгө оруулах хэсгийн Таны] уншина уу.
  • Таны хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэмжээ. Энэ талаар эндээс [Хөрөнгө оруулах хэсгийн Таны хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэмжээ] уншина уу.
  • Ямар хугацаанд хөрөнгө оруулахыг хүсч байна вэ? Энэ тухай дэлгэрэнгүйг эндээс [Хөрөнгө оруулах хэсгийн Ямар хугацаанд хөрөнгө оруулахыг хүсч байна вэ?] уншина уу.
  • Хөрөнгө оруулалтын үйл явцад хэр идэвхтэй оролцох хүсэлтэй байна вэ? Энэ тухай дэлгэрэнгүйг эндээс [Хөрөнгө оруулах хэсгийн Хөрөнгө оруулалтын үйл явцад хир идэвхтэй оролцох хүсэлтэй байна вэ?] уншина уу.

Хөрөнгө оруулалтын сонголт хийх

Хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэлийн талаарх өөрийн хандлага, ямар хугацаанд хөрөнгө оруулах болон хөрөнгө оруулалтын үйл явцад хир идэвхтэй оролцох хүсэлтэй байгаа зэргээ шийдсэн бол та дараах алхмыг хийх хэрэгтэй. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргах. Та мөнгөө олон төрлийн хөрөнгө оруулалтад тараан байрлуулах, таны зорилго, хэрэгцээнд нийцсэн бодитой төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
  • Хөрөнгө оруулалтаа сонгох. Таны зорилго, төлөвлөгөөнд тохирох хөрөнгө оруулалтыг сонгох. Танд ямар төрлийн хөрөнгө оруулалт (хувьцаа, бонд ба/эсвэл үл хөдлөх хөрөнгийн) тохиромжтойг бодох нь чухал. Түүнчлэн шууд хөрөнгө оруулах уу? Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах уу? гэдгийг шийдэх нь зүйтэй.
  • Хөрөнгө оруулалтын залилан, луйвраас зайлсхийх. Залилан, луйврыг хэрхэн таньж мэдэх тухай эндээс [Луйврыг хэрхэн таньж мэдэх вэ?] үзнэ үү. Нийтлэг тохиолддог луйвар болон луйврын хохирогч болохоос хэрхэн зайлсхийх тухай эндээс [Зарим нийтлэг луйвар] үзнэ үү. “Хурдан баяжих” хөрөнгө оруулалтын боломж гэсэн үгэнд бүү хууртаарай. Энэ нь луйвар байх магадлал өндөр бөгөөд та өөрийн бүх, эсвэл тодорхой хэмжээний мөнгөө алдахад ч хүргэж болзошгүй..

Мэддэг зүйлээ худалдан авах

Та өөрөө ойлгодог, сайн мэддэг салбар, эсвэл компанидаа хөрөнгө оруулах нь зүйтэй. Хэрэв та тухайн салбарын үйл ажиллагааг мэддэг бол тухайн компанийн үйл ажиллагааны талаар илүү сайн мэдэх боломжтой юм.

Хувьцааг нь худалдан авах, эсвэл худалдахаасаа өмнө тухайн компанийн талаар судлах

Хөрөнгө оруулах гэж буй компаниудынхаа жагсаалтыг гаргаж дараах судалгааг хийгээрэй. Үүнд:

  • Компанийн өрсөлдөх чадвар, тухайн компани салбарынхаа бусад компанитай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
  • Тухайн компанийн зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ ирээдүйд эрэлттэй байх магадлалтай юу?
  • Тухайн компани ирээдүйд өсөж тэлэх боломжтой юу?

Зарим компани жил бүр үйл ажиллагааны тайлан гаргадаг бөгөөд энэ нь тухайн компанийн талаарх мэдээллийн гол эх сурвалж болно. Жилийн тайланд тухайн компанийн талаарх таны мэдэж байх ёстой олон чухал мэдээллийг багтаасан байдаг. Үүнд:

  • Бизнесийн гол үйл ажиллагаа;
  • Ирээдүйн төлөв;
  • Компани ашиг, алдагдлын хэмжээ;
  • Компанийн стратеги.

Хөрөнгийн өсөлт үү, эсвэл орлого уу?

Ямар зорилгоор хувьцаа худалдан авч байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Танд тогтмол орлого хэрэгтэй байна уу? Эсвэл хөрөнгийн өсөлт хэрэгтэй юу? Хэрэв байнгын тогтмол орлого олох нь чухал бол ахиу ногдол ашиг хуваариладаг компанийн хувьцааг худалдан авах нь зүйтэй.

Хувьцааг хэрхэн худалдан авах вэ?

Монгол Улсын Хөрөнгийн Бирж (МУХБ) дээр хувьцааг худалдан авах, худалдах арилжаа хийгддэг.

 

Брокер, дилерийн компаниар дамжуулан та хувьцааг худалдан авч, худалдаж болно. Брокер, дилерийн компаниар дамжуулан хувьцааг худалдан авах, худалдахад та үйлчилгээний хөлс төлөх хэрэгтэй болно.

 

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий. Өөрөөр хэлбэл, янз бүрийн салбарт хөрөнгө оруулалтын өөр өөр төрөлд мөнгөө тараан хуваарилах замаар хөрөнгө оруулах буюу мөнгөө нэг ижил чиглэлд хөрөнгө оруулахгүй байх нь зүйтэй.  Үүнийг төрөлжүүлэх гэнэ. Төрөлжүүлэлтийн гол зорилго нь зарим хөрөнгө оруулалтаас хүлээсэн алдагдлыг амжилттай хөрөнгө оруулалтын ашиг, орлогоор нөхөх боломжийг бүрдүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, эрсдэл ихтэй болон багатай хөрөнгө оруулалтын тэнцвэрийг хангах сайн арга юм.

 

Нэг ижил төрлийн хувьцаанд (жишээ нь, зөвхөн барилгын компаниудын хувьцаанд) голчлон хөрөнгө оруулахаас зайлсхийх нь зүйтэй. Хэрэв ижил төрлийн хувьцаанд хөрөнгө оруулбал нэг хөрөнгө оруулалт амжилтгүй болоход ижил төрлийн бусад хувьцааны хөрөнгө оруулалт мөн амжилтгүй байх хандлагатай байдаг.

Худалдаж авахаасаа өмнө борлуулах тухай бод

Зарим төрлийн хөрөнгө оруулалтыг түргэн, эсвэл ерөнийдөө зарж борлуулахад хэцүү байдаг. Хөрөнгө оруулах эсэхээ шийдэхдээ эхлээд хожим нь түүнийг зарж борлуулахад хялбар эсэх талаар судалж мэдэх нь чухал.

Хөрөнгө оруулахын зэрэгцээ хуримтлуул

Хуримтлуулсан бүх мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулалгүйгээр зарим мөнгөө хадгалах нь чухал. Танд гэнэт мөнгөний хэрэгцээ гарвал, жишээ нь, та ажилгүй болох, машинаа засах шаардлагатай болох зэрэг гэнэт мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хөрөнгө оруулалтын хэрэгслийг хурдан зарж чадахгүй байх магадлалтай. Мөн таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ тухайн үед буурсан байж болно. Энэ тохиолдолд та анх хөрөнгө оруулсан мөнгөө алдахад хүрч болзошгүй. Иймд, мөнгөний хэрэгцээ гарахад богино хугацаанд санхүүгийн бага алдагдалтай, эсвэл алдагдалгүйгээр мөнгө олох боломжийг бүрдүүлдэг хадгаламжид тодорхой хэмжээний мөнгө байршуулах хэрэгтэй.

 

Ямар зорилгоор, хэрхэн яаж хуримтлал үүсгэх тухай эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх] үзнэ үү.

Хадгаламжийн тухай мэдээллийг эндээс [Хадгаламж] үзнэ үү.

Хөрөнгө оруулалтаа хянах

Таны хөрөнгө оруулалт зорилгод тань нийцэж буй эсэхийг тогтмол хянаж байх нь зүйтэй. Зарим сонин, цахим хуудсанд хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангуудын үнийн талаар мэдээлдэг. Эдгээрийг ашиглан таны хөрөнгө оруулалт хир амжилттай байгааг хянах боломжтой.

Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурахад (нэмэгдэхэд – заримдаа амжилттай сайн хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой харагддаг) бэлтгэлтэй байгаарай. Гэвч үнийн гэнэтийн өөрчлөлтийн улмаас яарч шийдвэр гаргах хэрэггүй. Хэрэв та урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн бол зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, тухайн нөхцөлд тохирсон зөв шийдвэр гаргаж байх нь чухал. 

 

Урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилго болон ирээдүйн талаарх төсөөлөлдөө тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд тохиолдсон зүйлд тулгуурлан шийдвэр гаргаж болохгүй. (Жишээ нь, таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өнгөрсөн хугацаанд 20% буурсан нь ирээдүйд таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурна гэсэн үг биш).

 

Баримт бичгийг найдвартай газарт хадгалах

Тухайн хөрөнгө оруулалтад төлсөн үнэ, шимтгэл, татварын тухай бүхий л мэдээллийг хөрөнгө оруулалтын төрөл тус бүрээр хадгалах нь чухал. Эдгээр тайлан, мэдээллийг татварын хөнгөлөлт эдлэх баримт бичиг бүрдүүлэх гэх мэт шаардлагатай үед олоход хялбар, найдвартай газарт хадгалаарай.

Санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө

Хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдан авах, худалдахдаа, ялангуяа их хэмжээний, эрсдэлтэй, эсвэл ер бусын өвөрмөц хөрөнгө оруулалтын хувьд санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө аваарай. Санхүүгийн зөв зохистой зөвлөгөө авснаар та зорилгоо бодитой тодорхойлох, эрсдэлийн талаар мэдлэг, ойлголттой болно. Мөн санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө нь таны эрсдэлд хандах хандлагаас шалтгаалан зорилгодоо хүрэхэд тань тусалж чадахуйц хөрөнгө оруулалтыг сонгоход тусална. Түүнчлэн хөрөнгө оруулалтын талаар алдаатай шийдвэр гаргахаас зайлсхийхэд санхүүгийн сайн зөвлөгөө танд тусална.

 

Компанийн хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангуудын талаарх санхүүгийн зөвлөгөөг санхүүгийн мэргэжлийн зөвлөхөөс авч болно. Санхүүгийн зөвлөхүүд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохих зөвшөөрөл, лиценз авсан байна. Та Санхүүгийн Зохицуулах Хорооны цахим хуудас руу энэ линкээр [http://www.frc.mn/org/index?category=77] орж тухайн санхүүгийн зөвлөх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж болно.  Мөн тухайн зөвлөхийн зөвшөөрлийн гэрчилгээг өөрөөс нь үзэж болно. 

Шимтгэл, суутгалыг шалгах

Хувьцаа худалдан авах, худалдах шийдвэр гаргахаасаа өмнө холбогдох үйлчилгээний хөлс болон бусад шимтгэл, суутгал, хураамж төлөх ёстойг тодруулж мэдээрэй.

САНАМЖ

Аливаа шимтгэл, суутгал, бусад хураамж, төлбөр нь таны хөрөнгө оруулалтаас олох ашгийг бууруулна.

 

Хөрөнгө оруулалтын луйвар

Хөрөнгө оруулалтын луйвар гол төлөв үнэмшилтэй байдаг учраас жинхэнэ хөрөнгө оруулалтын боломжоос ялгаж салгахад хэцүү. Жишээ нь, луйварчид хуурамч компани, цахим хуудас нээгээд хүмүүсээс мөнгийг нь хуурч авах, утсаар ярьж ашигтай бизнест хөрөнгө оруулалт хийхийг ятгах зэргээр хүмүүсийг залилдаг.

 

Луйварчид, залилан мэхлэгчээс зайлсхийхэд танд туслах зарим зөвлөмжийг эндээс [Санхүүгийн луйвар, заль мэхнээс өөрийгөө хамгаалах нь] үзнэ үү.

 

Хамгийн нийтлэг луйвар, заль мэхний талаар мэдэж авах, тэдгээрээс  хэрхэн зайлсхийх тухай зөвлөмжийг эндээс [Зарим нийтлэг луйврууд] үзнэ үү.

САНАМЖ

Хурдан баяжих сонгодог арга гэж байдаггүй. Хурдан мөнгө олж чаддаг хүмүүс бол зөвхөн луйварчид, залилан мэхлэгчид байдаг.

 
Хөрөнгө оруулалт, мөнгөө өсгөх арга
Валютын ханш

Холбоотой зөвлөгөө

Хөрөнгө оруулахХөрөнгө оруулах
ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ?

3 сарын 24