Төв банкуудын бодлогын шийдвэр
  • Share : 0
  • Уншсан : 3778
  • 10 сарын 27

Холбооны нөөцийн банк

Шийдвэр гаргасан огноо: 2017.06.14

Шийдвэр: Бодлогын хүү (Federal fund rate)-ний зорилтот түвшинг өсгөж, 1%-1.25% хооронд байхаар тогтоов.

Үндэслэл: Хөдөлмөрийн зах зээл дээр ажиглагдсан сэргэлт цаашид үргэлжилж, инфляци 12 сарын хугацаанд зорилтот 2%-аас доогуур байх ч, дунд хугацаанд 2% орчимд тогтворжихоор байна. Бодлогын хүү өссөн хэдий ч мөнгөний бодлогын төлөв зөөлөн хэвээр байгаа нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжиж, 2%-ийн инфляцийн зорилтдоо хүрэхэд туслах болно.

 

Сүүлийн гүйцэтгэл

2017*

2018*

ДНБ-ийн бодит өсөлт

1.2% (2017Q1 YoY)

2.2%

2.1%

Ажилгүйдэл

4.3% (2017 V)

4.3%

4.2%

Суурь инфляци /PCE/

1.5% (2017.V YoY)

1.7%

2.0%

Бодлогын хүү /медиан/

1%-1.25%

1.4%

2.1%

*6-р сарын хурлын төсөөлөл

Японы төв банк

Шийдвэр гаргасан огноо: 2017.06.16

Бодлогын хүүний шийдвэр:

  • Богино хугацааны хүү (Policy-Rate Balance) -0.1%-д хэвээр үлдээв
  • Урт хугацааны хүү: 10 жилийн хугацаатай үнэт цаасны хүүг 0% орчимд байлгахаар ЗГҮЦ-ны худалдан авалтаа үргэлжлүүлнэ.

Үндэслэл:

Экспорт сайжирч, компаниудын ашигт ажиллагаа нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт нэмэгдэн,  хувийн хэрэглээ өсч Японы эдийн засаг аажмаар сэргэх хандлага үргэлжилж байна. Гэхдээ инфляци 0% орчимд, инфляцын цаашдын хүлээлт сул байна. Иймд, үнийн түвшний өсөлтийг зорилтот 2% орчимд очих хүртэл өгөөжийн муруйг удирдах зөөлөн бодлогыг (QQE with yield curve control) үргэлжлүүлнэ.

 

Сүүлийн гүйцэтгэл

2017*

2018*

ДНБ-ийн бодит өсөлт

2.2% (2017Q1, YoY)

+1.4-аас +1.6

+1.1-аас  +1.3

Ажилгүйдэл

2.8% (2017 IV)

n.a

n.a

Инфляци /CPI, хүнснээс бусад/

0.3% (2017 IV YoY)

+0.6-аас +1.6

+0.8-аас +1.9

Бодлогын хүү

-0.1%

Өгөөжийн муруйг удирдах зөөлөн бодлогыг инфляци зорилтот 2% орчимд тогтвортой хадгалагдах хүртэл тууштай үргэлжлүүлнэ

 *4-р сарын Эдийн засгийн үйл ажиллагаа, үнийн төлөв (Outlook for Economic Activities and Prices) тайлан дахь төсөөлөл

Английн төв банк

Шийдвэр гаргасан огноо: 2017.06.14

Бодлогын хүүний шийдвэр: Бодлогын хүүг (Bank rate) 0.25%-д хэвээр үлдээв.

Үндэслэл: Фунт стерлингийн ханшийн сулралтаас болж инфляци 2.9% хүрч зорилтот 2%-ийн түвшнийг давсан ч эдийн засгийн идэвхжил сул байсаар байна. Суларсан фунтын ханшны инфляцид үзүүлэх нөлөөний эсрэг хариу үйлдэл үзүүлэх нь ажилгүйдлийг нэмэгдүүлж, эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул мөнгөний бодлогыг ажил эрхлэлт, өсөлтийг дэмжих зөөлөн төлөвт хадгалах нь зүйтэй.

 

2017 оны 5-р сард

2017*

2018*

ДНБ-ийн бодит өсөлт

2.1% (2017Q1 YoY)

1.9%

1.7%

Ажилгүйдэл

 4.6%(2017 V)

4.7%

4.7%

Инфляци /нэрлэсэн CPI/

2.9% (2017 V)

2.8%

2.4%

Бодлогын хүү

0.25%

0.2%

0.3%

*5-р сарын Инфляцийн тайлан (Inflation Report) дахь төсөөлөл

 

Европын төв банк

Шийдвэр гаргасан огноо: 2017.06.08

Бодлогын хүүний шийдвэр: Бодлогын гол хүүнүүдээ 0.00%(MRO), 0.25% (MLF), -0.40%(DF)-д хэвээр үлдээв. Энэ түвшинд нь цаашид байлгахаар хүлээж байна.

Үндэслэл:

Эдийн засгийн өсөлтийн төлөвт учирч байсан эрсдэлүүд буурч, Евро бүсийн эдийн засаг өмнөх улирлаас 0.6% өсч, бага зэрэг идэвхжсэн  ч инфляцид үзүүлэх нөлөө нь сул хэвээр байна. Жилийн инфляци 5-р сарын байдлаар 1.5% болж буурч, цаашид 2019 он хүртэл зорилтот 2%-аас бага байхаар төлөвтэй. Иймд, дунд хугацаанд үнийн түвшнийг зорилтот түвшинд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогын зөөлөн төлөвт хадгаллаа.

 

Сүүлийн гүйцэтгэл

2017*

2018*

ДНБ-ийн бодит өсөлт

1.8% (2017Q1, YoY)

1.9%

1.8%

Ажилгүйдэл

9.3% (2017 IV)

9.4%

8.8%

Суурь инфляци /HICP/

0.8% (2017 V)

1.1%

1.4%

Бодлогын хүү

Одоогийн түвшиндээ үргэлжлэн хадгалагдана

*5-р сарын Эдийн засгийн бюллетень (ECB Economic Bulletin) дахь төсөөлөл

Холбоотой зөвлөгөө