ХБНГУ болон Монгол улс хоорондын санхүүгийн боловсролын хамтын ажиллагаа
  • Share : 0
  • Уншсан : 18814
  • 7 сарын 19

ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын сан нь дэлхий дахинд иргэдтэй шууд харьцах банкны ажилтнуудыг чадавхижуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч орны эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангахыг гол зорилгоо болгодог. Энэхүү зорилгын хүрээнд “Монгол улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол, практик хосолсон сургалт, Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг Монголбанктай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн үндсэн зорилго:

  1. Монгол улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалты стандарт тогтоох;
  2. Банкны удирдах түвшний ажилтнуудад зориулсан мэргэжлийн семинар зохион байгуулж, явуулах;
  3. Монгол Улсад дэлхийн хуримтлалын өдрийг танилцуулж, нэвтрүүлэх.

 

 

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш гарсан дэвшил болон явц:

Төсөл албан ёсоор 2016 оны 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд дараах ажлууд хийгдэв. Үүнд: 

  • 2016 оны 12-р сард тус сургалтыг заах 11 сургагч багш нарыг Германд (Постдам) бэлтгэв.
  • Нийт 16 сургагч багшийг 2017 оны 04-р сарын 3-14-ний өдөр сургалтанд хамруулж бэлтгэв.
  • Нийт 11 удирдагч багшийг /арилжааны банкуудаас/ 2017 оны 04-р сард бэлдэв.
  • ХБНГУ-ын Нассау хотын Хадгаламжийн банкнаас (Nassauische Sparkasse) Хүний нөөцийн мэргэжилтэн хатагтай Анна Петчулат хүрэлцэн ирж Менторын сургалтыг 2017 оны 4 сарын 19-21-ний өдрүүдэд Монгол улс дах төслийн багтай хамтран зохион байгуулсан. Арилжааны 14 банкнаас 11 банкны төлөөлөл сургалтанд хамрагдаж менторын эрхээ гардаж авав.
  • Хүний нөөцийн хэлтсийн удирдлагуудад зориулсан “Банкны хүний нөөцийг удирдахад тулгарч буй бэрхшээл, орчин үеийн чиг хандлага” сургалтыг 5-р сарын 3-4-ний өдөр зохион байгуулав. (арилжааны банкны нийт 27 оролцогчтой).

Холбоотой зөвлөгөө